Эмээ минь энэ аргыг зааж өгөх хүртэл, ямар ч хэрэггүй үнэтэй угаалгын бодис худалдан авч, хамаг мөнгөө үрдэг байлаа. Одоо бодохоор юу ч мэддэггүй байжээ…
Хүн хүн өөр байдаг байх. Миний хувьд гэрээ цэвэрлэх тун дуртай. Бараг л миний хобби. Цэвэрхэн, тохилог орчинд амьдрахыг хүсдэг учир бүх л зүйлсээ цэвэрхэн, шинэ мэт байлгах гэж хичээдэг. Харин ганц шийдэж чаддаггүй асуудал маань гүн бохирдсон, өнгө орохоосоо нэгэнт өнгөрсөн шал маань байсан юм.
Тэр шалыг өнгө оруулах гэж би хэр их хэмжээний мөнгийг хамаг л хүчтэй, үр дүнтэй гэсэн угаалгын бодист үрснээ тоолж чаддаггүй. Гэтэл эмээ маань өөрийн хэрэглэдэг байснаа нэг аргаа зааж өгсөн нь яг л ид шид мэт үйлчилсэн.
Орц найрлага:
- Ус – 5 литр
- Хүнсний сода – тал халбага
- Нимбэгний шүүс – 1/3 халбага
- Цагаан цуу – 1/4 халбага
Эхлээд усандаа хүнсний содаа хийж найруулаад, дээр нь нимбэгний шүүс болон цагаан цууг нэмээрэй. Ингэснээр таны хүчтэй угаалгын бодис бэлэн болох юм.
Бохирдол ихтэй, өнгө орохоо больсон шалаа бэлтгэсэн уусмалаараа угаагаарай. Ингэхдээ сойтог эсвэл пролон ашиглахыг зөвлөе. Таны төсөөлж байгаагүй үр дүн гарна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Тиймээс химийн олон төрлийн бодисын нэгдэлтэй угаалгын бодисноос татгалзаж, гэртээ илүү хялбар, амархан аргаар бэлтгэж хэрэглэхийг зөвлөж байна. Ядаж л мөнгөнд хэмнэлттэй, дээрээс нь таны гарын арьсыг ч давхар хамгаална шүү.