Ханиадаас сэргийлж, дархлааг дэмжиж, ясыг бэхжүүлдэг чихэр байдаг бол хүүхдэдээ ханатал нь идүүлэх юмсан гэж боддог уу? Тэгвэл тэр чихэр чинь энэ байна!

Ээж бүхэн л хүүхдээ чихэр бага ид, битгий ид гэж сануулдаг. Үнэхээр идмээр байна гэж уйлах хүүгээ хараад болдог бол хүүдээ ханатал чихэр идүүлэх юмсан гэж боддог л биздээ. Гэхдээ шүдийг алж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бус, эсрэгээрээ дархлаа дэмжиж, ханиадаас сэргийлэх тийм чихрийг л хүсдэг байх тийм үү? Зарим хүмүүс наа чинь зүгээр төсөөлөл, мөрөөдөл, хэзээ ч биелэхгүй гэдэг ч, энэ нь бодитоор биелэлээ олжээ.

Энэхүү чихрийг та гэртээ өөрийн гараар бэлтгэж, хүүхдэдээ өгөөрэй. Үнэхээр сайхан амттай төдийгүй эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.

Орц:

  • Кокосын тос – 100 мл
  • Зөгийн бал – 100 гр
  • Шанцай буюу синнамон – амталгаагаар

Хийх арга:

Кокосын тосоо аяганд хийж, сайтар хутгаарай. Хөөсөртөл нь хутгана. Үүн дээрээ зөгийн балаа нэмж хутгаж, өтгөн зуурмаг болгоно. Та үүндээ шанцай нэмж амт оруулаарай. Ингээд зуурмагаа мөс хөлдөөгчинд хийж, 1 цаг 30 минут хөлдөөх хэрэгтэй.

Үүнийгээ хүүхэд тань чихэр нэхвэл өгч, бас та өөрөө ч идэж байж болно.

Кокосын тос болон зөгийн бал нь үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээтэй, хүний эрүүл мэндийг юу юунаас илүүтэй хамгаалж байдаг. Тийм ч учраас эдгээрийн нэгдэл нь таны хүүхдийг төрөл бүрийн өвчнөөс хамгаалах аж.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!