Зүрх дэлсэх үед яаралтай авах арга хэмжээ: Энэ нь таныг гэнэтийн үхлээс аварна!

Хэрэв таны зүрх дэлсэж, хүнд байдалд орсон бол яаралтай тусламжийн хүмүүс иртэл, дараах аргуудыг хэрэгжүүлээрэй. Эдгээр нь учирч болзошгүй аюултай нөхцөл байдлаас таныг хамгаалах болно.

1. Хамар амаа чимхэж, хэвлийгээрээ амьсгалах

Ойролцоогоор 10-15 секунт ийнхүү хэвлийгээрээ амьсгалснаар та зүрхний хэмнэлээ тогтворжуулж чадна.

2. Байгалийн чимээ сонсох

Намуухан, уянгалаг дуу, эсвэл байгалийн чимээ сонсох нь таныг тайвшруулж, зүрхний хэмнэлийг тогтворжуулан, кортисолын хэмжээг бууруулдаг.

3. Нүүрээ хүйтэн усанд дүрэх

Томхон саванд хүйтэн ус хийгээд нүүрээ усанд дүрвэл нь зүрхний хэмийг тогтворжуулахад тусалдаг. Эсвэл хүйтэн усаар нүүрээ угааж болно. Чадах чинээгээрээ аль болон удаан хугацаанд хүйтэн усанд нүүрээ дүрж эсвэл угаагаарай.

4. Булчингаа чангалах

Хэвлийн булчин болон өгзөгний булчингаа чангалж, аль чадахаараа удаан барихыг хичээгээрэй.

5. Гүрээний судсанд иллэг хийх

Зурагт харуулсан хэсэгт хурууны өндгөөр иллэг хийснээр, та зүрхний хэмнэлээ тогтворжуулж чадна.

6. Мөстэй ус уух

Судалгаагаар мөстэй ус уух нь, зүрхний хэмнэлийг тогтворжуулж, тайвшруулдаг болох нь тогтоогджээ. Тиймээс хэрвээ таны зүрх дэлсвэл, хүйтэн ус уугаарай.

7. Гүнзгий амьсгаа авах

Аль болох тайван байхыг хичээж, гүнзгий амьсгаа  аваарай. Ингэснээр та зүрхний хэмнэлээ тогтворжуулж чадна.

8. Эм уух

Та эмчийн зөвлөсөн эмийг уух хэрэгтэй. Магадгүй эмээ тогтмол ууснаар та учирч болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах болно.

Цаашид юу анхаарах вэ?

  • Тогтмол дасгал хийх
  • Аль болон тайван байх хэрэгтэй. Амьсгалын дасгал хийх, йогагаар хичээллэх, бясалгах хийх нь тус болно.
  • Тамхи болон буруу зуршлаас хол байх
  • Жингээ хасах хэрэгтэй. Энэ нь зүрхний шигдээс болохоос сэргийлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!