Унтлагын өрөөгөө тохижуулахдаа бид дараах алдааг гаргадаг!

Унтлагын өрөө бол бидний амьдралын маш чухал хэсгүүдийн нэг. Учир нь бид энэ өрөөнд шөнө амар амгалан унтах бүхий л цаг хугацаагаа зориулдаг шүү дээ. Харин ингэхдээ бидний ихэнх нь дараах алдаануудыг түгээмэл гаргадаг байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

1. Хэт их тавилгыг нэг дор байрлуулдаг

Дээр дурдсанчлан, унтлагын өрөө бол бидний тайван, амар амгалан унтаж амрах бүс юм. Ингээд л болоо. Ер нь бол унтлагын өрөөний зорилго бол бид энд аль болох амар амгалан байх ёстой. Гэтэл энэ өрөөнд хэт их хэрэгцээгүй тавилгуудыг нэг дор олноор тавибал, энэ өрөө таны тайван байх чөлөөтэй бүс байхааа болино.

2. Хэт хуучирч муудсан шүүгээ эсвэл ширээ тавих

Унтлагын өрөөний орны дэргэд тумбо буюу ширээ болон тумбочканы үүргийг давхар гүйцгэдэг. Үүн дээр бид аягатай ус, эсвэл ном, нүдний шил гээд л хэрэгцээтэй зүйлсээ тавихдаа ашигладаг. Гэвч энэ шүүгээ хэт хуучны , элэгдэж муудсан бол танд нэг их тухтай санагдахгүй.

3. Хэт тод өнгийн ханын цаас ашиглах

Хүмүүс унтлагын өрөөндөө хэт тод өнгийн ханын цаасыг сонгох гээд байдаг. Энэ нь тийм ч оновчтой биш. Учир нь та тайван унтаж амарч чадахгүй. Харин оронд нь цулгуй, илүү байгалийн өнгийг шингээж өгөх нь зохимжтой.

4. Тухтай байхаар тохижуулж чаддаггүй

Хүмүүс унтлагын өрөөгөө нэг бол хэт их тавилгатай, эсвэл бүр ямар ч тавилгагүй хоосон байхаар тохижуулсан байдаг. Хэт олон тавилгатай бол унтаж амрах тэрчлэн тав тухын хувьд тохиромжгүй. Харин эсрэгээрээ хоосон бол, мөн л тухгүй санагдана.

5. Гэрэлтүүлгээ буруу сонгодог

Өрөөнд хэт тод гэрэлтүүлэг байх нь унтаж амрахад хэцүү. Иймд та өөрийнийхөө гэрэлтүүлгийг маш зөв сонгох хэрэгтэй. Энэ нь нүдэнд ямар нэг зовиур багатай, нэг их тод асдаггүй байх нь чухал.

6. Тав тухыг хамгийн эхэнд тавь

Мэдээж өрөөний дизайн чухал ч гэсэн, таны өөрийн тав тух чухал гэдгийг санаарай. Мөн орныхоо матрасыг сонгохдоо та маш сайн бодож, эрүүл мэндэд сайн матрассыг сонгох нь зөв.

7. Тухтай дэрнүүдийг тавьж өгөөрэй

Ор болон буйдан дээр нэмэлтээр зөөлөн хөвсгөр буйдангуудыг тавьж өгснөөр, өрөө улам тохилог тав тухтай болж эхэлдэг. Хэрэв та өрөөндөө шинэлэг тод өнгийг оруулж өгөхийг хүсвэл, дэрээ тод өнгөлөг байхаар сонгоорой.

8. Орны доор зөөлөн дэвсгэр дэвсэх

Унтлагын орны доод хэсэгт зөөлөн хөвсгөр, дулаахан дэвсгэрийг дэвсгэрийг дэвсэж өгвөл, өглөөд сэрэхэд таны хөлнөөс тааламжтай дулаахан мэдрэмж төрнө. Гэвч орны доор бүхлээр нь дэвсгэр дэвсэлгүй, хоёр талд нь дэвсэж өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!