Үе мөчөө ингэж эмчил. Та яг л 19 настай хүүхэд шиг алхаж, гүйж чадна!

Хүний тулгуур эрхтэн болох яс тэр дундаа өвдөг нь нас ахих тусам өвдөж, алхахад бэрхшээлтэй болдог. Монголчууд суурин амьдралд шилжсэнээс хойш, хотод амьдарч буй хүмүүсийн цагаан идээний хэрэглээ багасч, ясны өвчин нилээдгүй газар авах болсон. Энэ үед эм тан ихээр хэрэглэх нь өвчнийг түр намдааж болох ч, ямар нэг эмчилгээ болдоггүй учир эсрэгээрээ элэг, ходоодыг гэмтээдэг. Тиймээс бид танд үе мөчний өвчингээ эмгүй анагаах, гэрийн аргаар хийж болох хор нөлөөгүй эмчилгээний бэлдмэлийн жорыг хүргэхээр бэлтгэлээ.

Хэрэг болох зүйлс:

  • Үзэм – 3 халбага
  • Желатин – 2 халбага
  • Наран цэцгийн үр – 4 халбага
  • Гүнжидийн үр – 4 халбага
  • Хулууны үр – 40 гр
  • Зөгийн бал – 200 гр

Бэлтгэх арга: Том аяганд бүх орцоо хийж, зуурмаг болтол нь сайтар хутгаарай. Үүнийгээ шилэн саванд хийж хадгална.

Хэрэглэх арга: Өглөө болон өдрийн цайныхаа өмнө бэлдмэлээсээ нэг жижиг халбагыг идээрэй. Энэ нь үе мөчийг бат бэх болгож, таны эрүүл мэндийн энхийн манаанд зогсох болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!