Амыг минь тойрч батга гарч, шархлаад хүний өөдөөс эгцэлж ч харж чадахгүй байлаа. Харин энэ аргыг хэрэглээд, батга гэж юу байдгийг ч мартаад байна шүү!

Сүүлийн үед амыг тань тойрч батга гараад, ёстой л хамаг өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, хэцүүхэн байдалд оруулаад байна уу? Тийм бол тэгтлээ шаналж, бухимдах хэрэггүй. Учир нь үүнийг амархан эмчилж, арилгаж болох аргыг өнөөдөр та бүхэндээ зааж өгөхөөр бэлтгэсэн юм.

Батга эмчилдэг гэх төрөл бүрийн арга байх боловч эдгээр нь химийн төрөл бүрийн элемент агуулагддаг тул эргээд таны арьсыг гэмтээж ч мэднэ. Тиймээс аль болох байгалийн арга сонгож байх хэрэгтэй юм.

Орц:

  • Зөгийн бал – 1 халбага
  • Шанцай – тал халбага
  • Нунтаг задь (nutmeg) – тал халбага
  • Нимбэгний шүүс – 1 халбага

Бэлтгэх арга:

Бүх орцоо нэгтгэж, өтгөн зуурмаг бэлтгээрэй. Хэрвээ та хэтэрхий эмзэг арьстай бол нимбэгний шүүсээ багасгаж, зөгийн балаа нэмж болно. Ингэснээр таны арьсанд тохирсон маск бий болох юм.

Хэрэглэх арга:

Нүүрээ угааж цэвэрлээд, маскаа нүүрэндээ тараад түрхээрэй. 30 минутын дараа нүүрээ бүлээн усаар угааж, хатаана. Өөрийн хэрэглэдэг чийгшүүлэгчийг түрхэж, орондоо ороорой.

Энэхүү маск нь үрэвслийг дарж, батгыг арилгаад зогсохгүй үрчлээсийг багасгаж, таны арьсыг зөөлрүүлэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!