Хэрвээ та нүүрээ буруу угаавал, хичнээн үнэтэй тос түрхээд ч үр дүнгээ өгөхгүй!

Би өөгүй цэвэрхэн арьстай байхыг үргэлж хүсдэг. Гэхдээ юу гээч. Үүний тулд бид эхлээд нүүрээ зөв угааж сурах хэрэгтэй. Учир нь ингэж байж л нүүрний арьс маш сайн чийгшлийг авдаг. Мөн таны нүүрэнд бохирдол, нян үржихээс сэргийлдэг гэсэн үг юм.

1. Унтахын өмнө заавал будгаа арилгаж, нүүрээ сайн угаах хэрэгтэй

Биднийг унтаж байхад арьс ихээр тослогтож, батга болон бохирдол үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс нүүрээ заавал угааж унтаж байгаарай. Үүнээс өмнө, нүдээ зориулалтын будаг арилгагч шингэнээр арчиж, арилгахаа мартваа.

2. Өглөө ч мөн нүүрээ угаахаа мартав аа!

Өглөө нүүрээ угаах нь орой угаахаас ч илүү чухал байдаг. Учир нь нүүрээ угааснаар өглөөний будалтанд бэлтгэж, нүүрний арьсыг шинэчлэхэд тусалдаг.

3. Хэт халуун усаар угаахаас зайлсхий

Угаахдаа хэт халуун усаар угаах нь, арьсыг гэмтээх, хуурайшуулах эрсдэлтэй байдаг. Тиймээс аль болох хүйтэн бүлээн усаар угааж хэвшээрэй! Энэ нь арьсны бохирдол болон тослогийг тэнцвэржүүлж, чийгшлийг нэмэгдүүлнэ.

4. Буруу цэвэрлэгчээ сонгох

Хэрэв та эмзэг, мэдрэмтгий арьстай бол зөөлөн чанарын цэвэрлэгчийг сонгоорой. Энэ нь арьсыг загатнуулах, эмзэгшүүлэх байдлыг багасгадаг. Мөн 7 хоногийн 1-2 өдөр заавал арьсаа гуужуулж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!