Дуучин Укагийн нөхөр олныг цочирдуулав
Рок попын бүсгүйчүүдээс энэ жил Ука онцгойрч, бүр цойлж чадлаа. “Voice” шоуны шүүгчээр уригдсан нь түүнийг эрч хүчээ барьж дийлэхгүйд хүргээ юу гэмээр Укагийн аз жаргалтай мөчүүд ар араасаа захиалсан юм шиг л үргэлжлэв.
Шинэ цомог, шинэ клип, шинэ шоу, шинэ ялагч хүртэл төрүүлсэн Укагаар амьсгалсан өдрүүдэд түүний онцгойлон нуусан нөхөр нь ч ил гарлаа. Г.Эрдэнэчулуун эхнэрээ шүүгч, дасгалжуулагч болсон завгүй өдрүүдэд “Voice” шоу болж байсан циркээс бараг салаагүй байх.
Хайртай гэргийгээ халамжилсан өдрүүд нь “Don’t stop” цомгийн нээлтийн тоглолтоор үргэлжилж, чухам түүн шиг халамжаа барьж дийлэхгүй хүн хорвоод ховор шүү гэмээр эхнэртээ үйлчилсэн.
Олны танил од бүсгүйг эхнэрээ болгож, элбэг хангалуун, сэтгэл дүүрэн амьдруулна гэдэг эрчүүдийн бахархал мөн л юм бол Укагийн нөхөрт тэр үнэлгээг тултал нь тависан ч яахав.