Таны машины түлшийг хэрхэн хулгайлдаг вэ?
Хэрэглэж, ашиглаагүй байтал нэг л мэдэхэд түлш тань дуусч, шатахуун түүгээгүүрийн газраар орж, банкаа дүүргэсэн ч нэг их явж амжилгүй шар гэрэл тань асаад байна уу? Тэгвэл та шатахуунаа хүнд хулгайлуулаад байна гэсэн үг юм. Харин чухам хэн, яаж хулгайлж байдаг талаарх мэдээллийг танд дуулгая. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.
1. Хакер
Өдгөө бүхий л зүйлс интернэттэй холбогдсон байх болж. Тэр бүү хэл шатахуун түгээгүүрийн газрын хянах самбар ч мөн интернэттэй холбогдсон байдаг юм шүү. Магадгүй таныг түлш шахуулж байх хооронд хакердаж, бага түлш хийж, үлдсэнг нь өөрийн халаас руу хийж байж ч мэднэ. Өнгөрөгч жилд тус төрлийн кибер гэмт хэрэг нэлээд хэд бүртгэгдсэн аж.
2. Дутуу шахах
Шатахуун дутуу шахуулж, төлсөн мөнгөнөөсөө бага түлш авч байгаа бол энэ нь таны хайхрамжгүй байдалтай шууд холбоотой юм. Өдгөө мөнгөний төлөө юуг ч хийхээс буцахгүй болсон хүмүүс түлшийг дутуу шахаж, өөртөө ашиг хонжоо хайж байдаг аж. Үүнээс сэргийлэх цор ганц арга нь анхааралтай байж, шатахуун хяналтын зүү тань дээшилж байгаа эсэх болон тухайн хүн дуустал нь шахаж байгаа зэргийг ажиглах юм.
3. Илүү урт хоолой ашигладаг
Стандартаас урт хоолой ашиглаж, шатахуун түгээх нь тухайн ажилтан, компанид багагүй ашгийг өгч байдаг юм. Энэ нь шатахууныг шахаж дууссаны стандартаас илүү их түлш хадгалагдан үлддэг тул дуслыг хураавал далай гэгчээр тус үлдсэн шатахуун нь мөнгө болон ажилчид, компанийн халаас руу орж байдаг юм.
4. Хулгайч
Өдгөө хулгайчдын арга улам нарийсч хэдхэн хормын дотор шатахууныг соруулаад авдаг болжээ. Тэд ингэхдээ шатахуун авахаар ирсэн машиныг түлшний банкаа онгойлгомогц нь ажилтан хэмжээг нь төхөөрөмжиндөө шивэх хооронд маш түргэн шатахууныг авдаг бөгөөд үүнийг нь хэн ч анзаарч амждаггүй байх аж.
5. Дахин дахин шалга
Шатахуун түгээгч таны хүссэн, шаардсан хэмжээний шатахууныг шахаж байгаа эсэхийг салгалгүй ажиглах нь хамаг мөнгөө хий дэмий хийсгэж, бусдын халаасыг түнтийлгэхээс таныг хамгаалж өгөх юм. Тиймээс та хайнга хандалгүй ямагт шатахууны заалтыг ажиглаж хэвшээрэй. Санхүүгийн хямрал нүүрэлсэн өнөө цагт мөнгөнд дургүй, бусдад ашиглуулах дуртай хүн гэж байхгүй нь лавтай.
6. Нафталин
Сүүнд ус хийж зардагтай яг адил шатахуунд ч мөн нафталин гэх бодисыг хийж, илүүтэй их болгон, баяжуулдаг аж. Энэ нь бид мөнгөө төлснөөс бага хэмжээний түлш авч байна гэсэн үг бөгөөд жолооч нар бусдад мэхлэгдэж байгаагаа мэдэлгүй явж байдаг билээ.
7. Анхаарал сарниулах
Хулгайч тухайн машины эзэнтэй маргалдаж, юм ярих гэхчлэн анхаарлыг нь татаж, энэ хооронд хамтрагч нь банкыг нь онгойлгож, түлшийг нь хулгайлж байдаг аж. Иймд та анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлж явах шаардлагатай бөгөөд хамгийн найдвартай арга бол банкаа сайн чанарын цоожоор сайтар гэгч нь цоожлох юм шүү.
8. Хоолой руу гараа хийх
Устай хоолой руу хуруугаа хийгээд авахад ус ихээр гойжиж, асгардаг бол түлштэй хоолой руу хуруугаа хийгээд авахад эсрэгээрээ эхэндээ бага түлш гойжиж, цаашлаад хэвийн горимд шилждэг байна. Өдгөө маш олон шатахуун түгээгүүрийн газрууд ийн биднийг мэхэлж, халаасаа зузаалж байдаг юм. Хэрэв танд сэжиг төрвөл тухайн шатахуун түгээгчийн гарыг үнэртэж үзэхэд хангалттай билээ.
9. Шатахууны банкыг цоолох
Ийн тохиолдол цөөхөн хэдий ч та сэргийлж байхад гэмгүй юм шүү. Хулгайч нар машин доогуур орж дрилл ашиглан, банкыг цоолж, түлшийг нь гаргаж авч байдаг билээ. Гэхдээ энэ нь хулгайч нарын тухайд маш эрсдэлтэй зүйл бөгөөд анхаарал алдвал гал гаргах ч аюултай байдаг аж. Учир нь тэд ихэвчлэн харанхуйд ажлаа эхэлдэг тул асаагуур ашиглах нь элбэг байдаг юм.
10. Банкнаас хулгайлах
Энэ нь хамгийн түгээмэл арга аж. Хэн нэгний эзгүйд машинаас нь гуурсаар дамжуулан түлшийг нь юүлж авдаг байна. Гэвч танд ч мөн үүнээс сэргийлэх арга олон бий. Банкаа цоожлох, оройдоо бинзений саванд юүлж авах, машиныхаа дохиоллыг ажилуулах зэрэг аргуудыг туршаад үзэхэд гэмгүй билээ.