Өдөрт ердөө 10-хан минут энэ дасгалыг хийгээд, илүүдэл жингээ хасаарай!

Та бидний танилцуулах энэ дасгалыг хийгээд маш амархан байдлаар жингээ хасаж, барих боломжтой. Мөн спорт зааланд хичээллэхгүйгээр, гэрийн нөхцөлд хялбархаан хийдэг гэдгээрээ давуу талтай юм.

1. Ундааны саваар амьсгалах дасгал

Дасгалаа эхлүүлэхээс өмнө та дөрвөн хөллөж амандаа ус эсвэл ундааны сав зуугаарай. Ингээд сав руугаа зөөлөн үлээж, савны агшилт, тавилтаар биеийн бусад булчингуудыг чангалж суллах хэрэгтэй. Ингээд 15 удаагийн давтамжтай 10-15 минутын турш хийгээрэй. Хэрэв дасгалыг хийх явцад дотор муухайрч, толгой эргэвэл зогсоогоорой.

2. Арслангийн амьсгал

Мэлхий байрлалыг авч, хүзүүг урагш сунайн хэлээ урагш сунгана. Энэ нь давхар эрүүг арилгах, гар болон хөлийн булчинг суллаж амраах болно. Тус байрлалыг авч, хэлээ сунгахдаа “ха” хэмээх дууг гаргаарай. Ойролцоогоор 4-6 удаагийн давтамжтай хийх хэрэгтэй.

3. Хөлийн сунгалтын дасгал

Тус дасгал нь нуруу болон хөлийн булчинг чангалах тустай. Зөөлөн дэвсгэр дээр хэвтэж, хөлөө дараах байрлалаар дээшээ, доошоо чиглэлээр хөдөлгөнө. Зурган дээрх байрлал бүрийг 15-20 секунт барих хэрэгтэй. Энэ маягаар 4-5 удаагийн давтамжтай хийгээрэй.

4. Завины байрлал

Энэ нь хэвлийн булчинг илүүтэй хөгжүүлэх зорилготой. Та зурагт үзүүлсэн байрлалаар 15-20 секунт байрлалаа хадгалаарай. 3-4 удаагийн давтамжтай хийх хэрэгтэй.

5. Сэрүүн амьсгал

Энэ нь биеийн өлсгөлөнг хянах, барих үр дүнтэй. Хэлээ нугалан 4-6 секунт орчим барьж, үлээж өгөөрэй. Энэ маягаар 5 минут хүртэлх хугацаанд хийх хэрэгтэй.

6. Хайчин байрлал

Йогагийн матрасан дээр нуруугаараа дээшээ харан хэвтэж, хөлөө нийлүүлэн, дээшээ өргөнө. Энэ байрлалаас дээшээ доошоо чиглэлтэй өргөж, 6-7 удаагийн давтамжтай хийгээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!