Эдгээр үсний засалт таныг 10 насаар залуу харагдуулна!
Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Энэ нь ор үндэсгүй, худал үг биш юм. Үсний засалт нь бидний бусдад хэлээгүй зүйлсийг нь том томруунаар харуулж чаддаг. Харин үүнийг мэддэг бүсгүйчүүд үсээ илүү залуу, дур булаам харагдуулахаар засдаг аж. Ийнхүү бид та бүхэндээ таныг залуу, цовоо сэргэлэн харагдуулах үс засалтуудыг танилцуулъя.
Бид яагаад үсчин орох хэрэгтэй вэ? Учир нь бид өөрт тохирсон үсний засалтыг хийлгэснээр, царай төрх өнгөлөг болж, урьд урьдынхаасаа илүү үзэсгэлэнтэй залуу харагддаг.
1. Өнгө
Үсний өнгө гэгээлэг байх тусам та илүү залуу харагддаг. Гэвч өнгөлөг гээд хурц тод өнгөний шийдлийг туршихдаа болгоомжтой байх хэрэгтэй.
2. Бор шаргал
Гол төлөв бор шаргал, шаргал өнгийг сонгоорой. Мөн арьс болон нүдний өнгөтэйгээ нийцүүлэх нь хамгаас зөв юм.
3. Урт
Богино үс нь таныг илүүтэй залуу харагдуулдаг. Гэвч дугуй, бөөрөнхий царайтай хүнд урт үс илүү зохимжтой. Учир нь царайг илүү өргөн, шанааг том харагдуулдаг.
4. Долгион
Наалдаж, шалчийсан үс таныг хөгшин, овор ихтэй харагдуулдаг. Тиймээс та долгионтой, хөвсгөр үсээр өөрийгөө чимээрэй.
5. Чёлк
Анзаарч байсан бол, чёлк нь тухайн хүнийг наснаас нь илүү залуу, овор багатай харагдуулдаг. Мөн духны үрчгэрийг нууснаар, та илүү залуу үзэсгэлэнтэй харагдах учиртай.
6. Үсээ хагалах
Үсээ нэг чиглэлд үргэлж хагалах нь үсний ургалтыг зогсоох, халцрах аюулд хүргэдэг. Тиймээс үсний чиглэл, хуваалтыг үргэлж өөрчилж байгаарай.
7. Нэгэн хэвийн уйтгартай засалт
Хэрвээ та нэгэн хэвийн уйтгартай засалтаас залхаж байвал, үсээ өөрчлөн, хэв маягаа эвдэж байгаарай. Үргэлж үсээ нэг маягаар янзуулах нь таныг уйтгартай, хөгшин харагдуулдаг.
8. Үдшийн засалт
Үдэшлэг цэнгүүнд явахдаа үсний угийг босгож, сүлжээс болон өөр олон янзаар янзалж үзээрэй. Үр дүн нь таныг гайхшруулах болно.