Үр хүүхдээ өвчин зовлонгоос хол байлгахыг хүсвэл ердөө энэ шөлийг хийж өгөхөд хангалттай. Ямар ч эм, тариа хэрэггүй!

Мэдээж эцэг эх бүр л хүүхдээ эрүүл саруул өсгөхийг хүсдэг. Гэвч энэ хүсэлд нь агаарын бохирдол, тоосжилт гээд л олон хүчин зүйл сөргөөр нөлөөлж байна. Тийм учраас эцэг эхчүүд маань өөрсдийн чадах зүйлсээ хийж, хүүхдээ энэ их аюулаас хамгаалах хэрэгтэй юм. Ингэхийн тулд таниас тийм ч их зүйл шаардахгүй. Ердөө л бидний танилцуулах амтат шөлийг хүүхдэдээ хийж өгөхөд хангалттай юм.

Хамтдаа амтат шөлний орц жорыг сурч авцгаая.

Орц:

  • Үхрийн мах- 300 гр
  • Лууван- 1 ширхэг
  • Төмс- 1 ширхэг
  • Сонгино- 1 ширхэг
  • Сармис – 2 хумс
  • Өндөг- 3 ширхэг
  • Ногоон сонгино
  • Давс, хар перец-амталгаагаар
  • Ус- 150-200 гр
  • Гурил- 2 аяга

Хийх арга:

Тус орц нь гурван хүнд зориулсан болно. Махаа хэрчиж, гурван аягандаа тэнцүү хувааж хийнэ. Төмс, луувангаа үрж, сонгино, сармисаа хэрчиж, тус тус гурван аягандаа хийх аж. Үүндээ давс болон хар перецээ ч мөн тааруулж хийхээс гадна усаа хийгээрэй. Ингэхдээ усаа хэт дүүргэхгүй байх тал дээр анхаар. Гурилаа зуурч, зузаавтар элдэж, аягаа бүтээж тавиарай. Үүнийгээ жигнүүр тавин 20-30 минут буцалгахад хангалттай юм.

Ингээд таны хүүхдийг төрөл бүрийн өвчлөл, вирусээс хамгаалах шөл бэлэн болно. Үүнийг бид битүү шөл гэж нэрлэдэг бөгөөд энэ нь ядаргаа тайлж, дархлаа сэргээж, биеийг амин дэмээр тэтгэх олон тустай. Тиймээс зөвхөн хүүхэд гэлтгүй гэрийнхэндээ хийж өгч, нэг орой бөөнөөрөө ядаргаагаа тайлаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!