Ханиалгыг нэг хоногт нам дарах сироп. Ялангуяа тамхи татдаг хүмүүст үр дүнтэй!

Энэ сиропыг хэрэглэж үзсэн хүмүүс үнэхээр л нэг хоногийн дотор ханиалгаа бүрэн дарж чадсан гэж ярьдаг. Энэ гайхалтай сиропыг өөрөөр “шар айрагны сироп” ч гэж нэрлэдэг. Учир нь шар айргаар хийдэг. Гайхаж байна уу?

Орц:

  • 500 мл шар айраг
  • 150 грамм бор элсэн чихэр

Хэрхэн бэлтгэх вэ?

Зөөлөн гал дээр бор элсэн чихрээ хатуу болтол нь хайлуулна.

Хайлуулсан элсэн чихрээ гал дээрээс аваад, шар айргаа нэмнэ.

Дараа нь дахин зөөлөн гал дээр тавьж, сайтар хутгана.

Зөөлөн гал дээр 15-20 минут буцалгана.

Зөгийн балтай адил зуурмаг хэлбэртэй болсны дараа гал дээрээс авч, шилэн саванд хийгээрэй.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бэлтгэсэн сиропноос хоолны халбагаар өдөрт гурван удаа хэрэглэнэ.

Хүүхдэд ч өгч болно. Гэхдээ хүүхдэд хоногт нэг цайны халбагаар л өгөөрэй.

Жич: Хуурай ханиалга дарахын тулд сиропоо бэлтгэх явцдаа 1 цайны халбага гааны хуурай навч нэмж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!