Нүдний харааг сайжруулах батлагдсан 9 арга

Хүний нүдний булчингууд биеийн бусад булчинтай л адил. Хэрэв ажиллуулж, дасгал хөдөлгөөн хийхгүй л бол суларч, мууддаг.

Уншигч танд хараа сайжруулах батлагдсан 9 аргыг танилцуулж байна.

1. Өдрийн турш нүдээ амрааж байгаарай. 2-3 цаг тутамд нүдээ аньж, чимээ аниргүйг мэдрээрэй.

2. Нүдний булчингаа чангалахад тань туслах 16 дасгалыг доорх зургаар хүргэж байна. Заасан дарааллын дагуу өдөр бүр хийгээрэй.

3. Хэрэв та харааны нүдний шил зүүдэг бол аль болох нүдний шилээ авч, нүдээ амрааж байгаарай. Мөн нүдний шил зүүх хугацаагаа ч багасгахыг зөвлөж байна.

4. Нүдээ аниад дунд болон долоовор хуруугаараа тойрог хөдөлгөөнөөр иллэг хийгээрэй. Иллэг хийх үед та бага зэргийн даралт мэдрэх ч, өвдтөл нь хүчтэй дарж болохгүй. Доорх зурган дээр заасан цэгүүдийн дагуу иллэг хийгээрэй.

5. Гудамжинд алхаж явахдаа хөл доорхоо биш аль болох алс хол байгаа эд зүйлсийг харахыг хичээгээрэй.

6. Өдөр бүр луувангийн шүүс ууж хэвших. Мөн уух бүртээ 1-2 дусал оливын тос нэмбэл илүү үр дүнтэй.

7. Нүд тань ядарсан үед бүлээн усаар угаагаарай.

8. Унтахаас 2 цагийн өмнө аль болох компьютерын дэлгэц, зурагт, ухаалаг утас ширтэхгүй байхыг зөвлөе.

9. “Тратак” гэх йогийн дасгалыг зөвлөж байна. Ингэснээр таны нүдний алжаал тайлагдаж, анхаарал илүү төвлөрөх болно.

Овор хэмжээ багатай хөдөлдөг зүйлийг ширтэнэ /жишээ нь, асаасан лаа/. Анхаарал болон хараагаа төвлөрүүлнэ. Аль болох анивчихгүй байхыг хичээж, тухайн зүйлийн харагдах байдлыг сайтар тогтоогоорой.

Дараа нь нүдээ аньж тухайн зүйлийг 10 минутын турш төсөөлнө.

Дасгалын зорилго нь таны нүд ядрах хүртэл тухай эд зүйлийг төсөөлөх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!