Би энийг хийж сураад, хувцас угаалтын мастер болсон шүү. Манай эзэгтэй нар ч бас сураад аваарай!

Технологийн дэвшил бидний амьдралыг хөнгөвчилж, илүү хялбарчилж байгаад талархах хэрэгтэй. Өмнө нь бид том ваннд хувцсаа хийгээд нидрүүлгээр гараа зулгартал угааж, хөлсөө урсгадаг байсан шүү дээ. Одоо цаг ч өөр болж, бүх зүйлс илүү хялбар болсоор байна.

Гэтэл эдгээр хялбар хэрэглээгээ зөв хэрэглэж чадахгүйн улмаас бага зэрэг асуудал гарах нь бий. Өнөөдөр та бүхэндээ автомат угаалгын машин ашиглахдаа бидний гаргадаг алдаануудыг танилцуулж байна.

Угаалгын машинаа огт амраадаггүй

Бид ихэвчлэн амралтын өдрийг угаалга хийхэд бүтэн зориулдаг. Тийм ч учраас нэг хэсэг хувцсаа угааж гаргачихаад, шууд дараагийнхыг нь хийж үргэлжлүүлэн угаадаг шүү дээ. Гэхдээ энэ нь тийм ч зөв арга биш гэнэ. Та ядаж 1 минутын амралтыг угаалгын машиндаа өгөх нь моторыг ажиллагааг дэмжиж буй нэг арга аж.

Угаалгын машинаа угаадаггүй

Угаалгын машиныг заавал угааж цэвэрлэж, ариутгаж байх хэрэгтэй. Ингэхдээ алимны цууг угаалгын машиндаа хийж, “digestion mode” дээр тохируулаарай. Дараа “quick wash” дээр тохируулж, угаалгын машинаа зайлж бүрэн цэвэрлэж чадах юм.

Цамц, курткины цахилгааныг татаж угаадаггүй

Та цамц эсвэл куркти угааж байгаа бол заавал цахилгааныг нь татаж байгаарай. Энэ нь дараа таны цамцны цахилгаан гацах, эвдрэх зэргээс сэргийлж буй хэрэг юм.

Толбыг үрж арилгадаггүй

Та хувцсаа угаалгын машинд хийхээс өмнө толботой хэсгийг гараараа сайн үрэх хэрэгтэй. Бага ч атугай толбыг бүдгэрүүлсний дараа угаах нь илүү үр дүнтэй бөгөөд таны хувцас цоо шинэ мэт болоод гарч ирнэ.

Миний оймс хаачив?

Заримдаа угааж байсан оймс тань алга болдог уу? Тэгвэл таны оймс резинэн хаалт, хаалга хоёрын голын жижиг завсарт орчихдог байх нь. Дахиж ийм асуудал гаргахгүйн тулд тусгай уутыг оймсоо угаалгын машинд хийхдээ ашиглаж болох юм.

Хэт их угаалгын нунтаг хийдэг

Хэдийгээр таны угааж байгаа хувцас маш их хиртэй байлаа ч, их хэмжээний угаалгын нунтаг хийх шаардлагагүй юм. Эсрэгээрээ хэт их хөөс гаргаж, угаалгын чанарыг алдагдуулна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!