Би өглөө бүр үүнийг хэрэглээд, мөнхийн ус уусан мэт залуу насандаа гацчихсан. Зөвхөн гадаад төрх ч биш, бие минь хүртэл 20-той хүүхэд шиг л байдаг!

Бидний амьдралыг тэтгэгч амин эрдэнэ бол ямар ч маргаангүй ус билээ. Ус нь зөвхөн амны цангааг тайлах бус дотоод эрхтнүүдийг эмчилж, гадаад төрхийг сэргээх гайхалтай ид шидтэй. Олон хүн үүнийг мэддэг ч огт амьдралдаа хэрэгжүүлдэггүй нь харамсалтай.

Та өдөрт өөрийн уух ёстой усны хэмжээг тодорхойлохдоо дараах томъёогоор бодоорой. жин*0.03+дасгал хийдэг хугацаа*0.4= уух ёстой усны хэмжээ.

Жишээ нь 60 кг жинтэй, өдөр нэг цаг дасгал хийдэг хүн бол: 60*0.03+1*0.04=2.2 литр ус гэж гарна.

Үүнээс гадна өглөө өлөн дээрээ бүлээн ус уух нь таны биед хэмжээлшгүй их ашиг тусыг үзүүлэх юм. Энэ талаар маш олон судалгаа хийгдсэн байдаг бөгөөд бүгд усны гайхалтай ид шидийг баталсан байдаг. Тийм ч учраас би өглөө бүр бүлээн ус ууж, өнөөдөр эрүүл саруул явж байна.

Өглөө бүр бүлээн ус уухын ач тус

Хоол боловсруулах системийг сайжруулна

Бүлээн ус нь таны хоол боловсруулах системийг сайжруулаад зогсохгүй ходоодны шархыг анагааж, таныг эрүүлжүүлнэ. Хоол боловсруулах систем сайн ажиллаж байгаа тохиолдолд та жингээ барьж, таргалалтаас айхгүй болох юм.

Байгалийн цэвэрлэгч

Та шээсний өнгөө анзаардаг уу? Хэрэв таны шээс бараан өнгөтэй байвал, таны биед шингэн дутагдсан гэсэн үг. Үүнийг хэвийн байдалд шилжүүлэхийн тулд өглөөдөө бүлээн ус ууж байхад хангалттай юм. Мөн энэ нь таны шээсээр дамжуулж, биеэс хорт бодисыг гадагшлуулна.

Хөгшрөлтийг удаашруулна

Их хэмжээний ус ууж байх нь таны биед хангалттай чийгшил өгч, арьсыг хуурайшихаас сэргийлж, толигор байлгана. Нэг ёсондоо үрчлээс үүсэхгүй, дээрээс нь эрүүл чийрэг биетэй байна гэсэн үг. Ийм байхад бид өөр юу хүснэ гэж? Ердөө хамгийн хямд уснаас л энэ их гайхалтай шидийг мэдэрч болно гэдэг гайхалтай.

Хэрэв дан ус уух онцгүй байвал бага зэрэг зөгийн бал эсвэл нимбэг хийж амтлаад уугаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!