2019 онд трэнд болоод байгаа 7 болзоо: Ганц бие найзууддаа заавал дуулгаарай!

Та магадгүй ганц биэр дэндүү удаан явснаас уйдсан бол сүүлийн үед залуусын дунд трэнд болоод байгаа дараах болзоонуудаас хэрэгжүүлээд нэг үзээрэй. Танд шинэлэг мэдрэмжийг авчирна гэдэгт итгэлтэй байна.

1. Интернэт, танилцах сайтыг мартаж үз!

Яахав цахим сүлжээгээр танилцаад бүтэмжтэй сайхан яваа хосууд олон байдаг ч, хүн бүрт энэ учрал тохионо гэдэгт хэт найдаад хэрэггүй. Магадгүй компьютерээ унтраагаад жинхэнэ гадаад орчинд гарвал өөрт чинь таарах төгс нэгэнтэй таарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Төгс гэдэг нь заавал өөгүй хүн байна хэмээн ойлгож болохгүй. Зүгээр л өөр хоорондоо зохицож байхад тэр төгс юм.

2. Юу хүсэж байгаагаа хий

Одоо үед “Би үүнийг хийх ёстой учраас” хэмээх ойлголт өнгөрсөн. Тиймээс хийх ёстой биш, хийхийг хүссэн үедээ, мөн хүсэж байгаагаа л хийж байгаарай. Мэдээж таны хийх ямар нэг зүйл, хамтрагчийн тань хүслээр хязгаарлагдана.

3. Харилцаандаа илүү бодитоор ханд

Хайр дурлал, харилцаагаа хийсвэр, гэнэн томоогүй хүүхдийн бодол мөрөөдлөөр хандалгүй, илүү бодитой сэтгээрэй. Энэ нь таны амьдралыг маш ихээр өөрчлөх болно. Мөн цаг хугацаа өнгөрөх хэрээр та хоёрын учрал хэр бодитой байсан эсэх нь мэдэгдэнэ.

4. Зүгээр л хөгжилд!

Та залуу байна, танд хийх зүйлс, хийж амжаагүй юмс дэндүү их байна шүү дээ. Яг одоо л хийхийг хүссэн бүхнээ хийж, хоббигоо хөгжүүлдэг цаг. Магадгүй дуртай зүйлээ хийж яваад жинхэнэ хайрттайгаа учирахыг үгүйсгэхгүй шүү дээ.

5. Үнэн бай

2019 онд та аль болох үнэн байгаарай. Энэ нь өөртөө бас бусдад ч гэсэн үнэн сэтгэлээр хандаж, хамгийн сайхныг хийх боломж юм шүү. Сайхан сэтгэл үргэлж сайхан учралыг дагуулж байдаг. Зүгээр л итгэ.

6.  Бүү шархлуул

Хэрэв уулзаж учирсан нэгэн, танд нэг л таалагдахгүй болж, уулзах харилцахад хүртэл хүндрэл учруулж эхэлсэн бол шударга бай. Гэхдээ энэ нь бүдүүлэг бай гэсэн үг биш шүү. Өөрт мэдрэгдэж байгаа зүйлээ үнэнээр хэлж, манан будан шиг харилцаагаа нэг бол цэцэглүүлж, аль эсвэл цэглэх хэрэгтэй.

7. Бусдын төлөө сэтгэл гарга!

Ямарваа зүйлд хэт их ашиг хонжоо харах, хар амиа хичээх нь тийм ч зөв сонгол биш. Дээр дурдсан шиг зарим зүйл дээр үнэн хандаж, өөрийн биш бусдын эрх ашгийг хүндэлж байгаарай. Үүний шагнал нь магадгүй чин үнэн хайр байхыг үгүйсгэхгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!