Мэрилин Монро болон Тони Куртис нарын цочирдом нууц ил болжээ!

Домогт жүжигчин бүсгүй Мэрилин Монро (Marilyn Monroe), болон Тони Куртис (Тony Curtis) нар “Some Like It Hot” хэмээх хар цагаан романтик инээдмийн кинонд 1959 онд хамтдаа тоглосон билээ. Тухайн кино нь бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын нэгт зүй ёсоор тооцогдсоор байна. Тэгвэл жүжигжин бүсгүй нь хамтран тоглосон жүжигчин эрээс жирэмсэлсэн хэмээх баримт шинээр дэлгэгджээ.

Жүжигчин эр киноны зураг авалтын үеэр, Монрод анхны харцаар дурласан тухайгаа хэд хэдэн сонинд ярилцлага өгсөн байдаг аж. Тэрээр хэлэхдээ, “Би анх түүнийг харсан мөчийг хэзээ ч мартахгүй. Учир нь тэр үнэхээр сэтгэл татам харагдаж байсан. Би түүнтэй анх уулзахад Монро улаан үстэй, түүнийгээ дээш нь шууж боосон. Нүүрээ нэг их будаагүй байсан.” гэжээ.

Куртиз болон Монро болзож эхэлсэн бөгөөд “Some like it hot:Me, Marylin and the movie, номонд тэднийг нууц хүүхэдтэй байсан талаар бичсэн байдаг аж.

1958 оны өвөл жүжигчин бүсгүй, Куртизийн хүүхдийг тээж байсан бөгөөд энэ тухай хожим мэдэгджээ. Түүний дараахан Куртиз нэгэн хэвлэлээр, Монро хэн нэгний дарамт, шахалтнаас болоод хүүхдээ авахуулсан тухай хэлсэн аж. Тэрхүү сэтгэл гутралаасаа болоод Куртизээс удалгүй салсан байна.

Түүнд тохиолдсон хүндхэн зүйлээс болоод Куртиз өөрийн гэсэн тогтсон үр хүүхэд, эхнэртэй болохыг хүссэн байна. Түүний хүсэл ч биелсэн. Тэрээр нийт 6 удаа гэрлэж, 6 хүүхэдтэй болсон аж.

Харамсалтай нь жүжигчин хосуудын учрал тийм ч бүтэмжтэй байгаагүй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!