Урьд нь миний хамар битүүрээд, ямар ч дусаалга хэрэглэсэн шөнө ч унтаж чаддаггүй байлаа. Харин үүнийг хэрэглэснээс хойш хамраараа сэнгэнэтэл амьсгалдаг болсон шүү!

Хамар битүүрнэ гэдэг маш хэцүү, бүр дэндүү гэмээр зовиуртай асуудлуудын нэг шүү дээ. Үүнийг эмчилж, дахин битүүрүүлэхгүй байхын тулд зөв эмчилгээг хэрэглэх хэрэгтэй. Иймд бид танд дараах аргыг зааж өгье.

1. Хамар яагаад битүүрдэг вэ?

  • Ханиад хүрэх, ямар нэгэн харшлын шинж тэмдгийн үед хамар битүүрч болно.
  • Мөн агаарын хэт хуурайшил, тамхины утаа, эмийн нөлөө, гормоны тэнцвэр алдагдах зэргүүдэд хамар битүүрдэг.
  • Хэт халуун ногоотой хоол идсэнээс ч, хамар битүүрч болно.

2. Хамар битүүрэхээс хэрхэн сэргийлэх вэ?

  • Харшлын улиралд маск зүүх, эм уух, хамраа үргэлж цэвэрлэж хэвших
  • Орчны агаарыг чийгшүүлж, салины уусмалаар хамраа цэвэрлээрэй.
  • Гараа тогтмол угааж хэвшээрэй. Энэ нь таны вирусын халдвараас хамгаална.
  • Хэрэв ханиад хүрсэн бол, шингэн уух юм сайн уугаарай. Энэ нь эдгэрэлтийг түргэсгэдэг.

3. Цагаан гаа хэрэглэх

Цагаан гаа нь маш халуун чанарын тул, цусны эргэлтийг сайжруулж, ханиад томууны эдгэрэлтийг түргэсгэдэг. Иймд цагаан гааны цайг бэлтгэн уувал, өвчин даруй эдгэрнэ. Үүнийг бэлтгэхэд танд:

  • Цэвэр цагаан гааг хальсалж хэрчинэ.
  • Нимбэгний шүүс 2 цайны халбага
  • Цэвэр зөгийн бал 3 цайны халбага
  • Ус 1 аяга

  • 1 аяга усаа хийж, буцалгана
  • Дээр нь хальсалж хэрчсэн хэдэн хэрчим цагаан гааг хийж буцалгана
  • Сайтар буцалгаж 5 хүртэлх минут хандлаарай.
  • Ингээд цагаан гаагаа шүүж авна.

Бэлтгэсэн шүүсэн дээрээ  2 цайны халбага нимбэгний шүүс нэмж, 3 цайны халбага зөгийн бал хийнэ. Ингээд үүнийгээ сайтар хутгаж, өдөрт 1-2 удаа уугаарай.

4. Эфирийн тос хэрэглэх

Анхилуун үнэртэй эфирийн тос нь хамрын битүүг гаргах, тааламжтай сэтгэгдэл төрүүлэх болно. Лавандаа болон нимбэгний үнэр нь хамрын битүүг сайн гаргана. Буцалсан халуун усанд хэдэн дусал эфирийн тос дусааж, түүгээр хамраа утаарай.

5. Сармис хэрэглэх

Сармис нь бүхий л төрлийн вирусын халдвараас таныг хамгаална. Мөн хамрын битүүг ч мөн сайн гаргадаг. Үүний тулд гал дээр ус буцалгаж, 4-5 хумс бяцалж жижгэлсэн сармис хийнэ. Ингээд ойролцоогоор 3 минут орчим буцалгана.

Ингээд дээр нь өөрөө хүсвэл зөгийн бал нэмж хийж болно. 

Ингээд үүнийг шинж тэмдэг арилтал ууж хэрэглээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!