Хэрэв танд эдгээр зуршлууд байдаг бол наснаасаа 5 дахин хурдан хөгширнө. Яг одоо зас!

Он цагийн аясаар нас ахиж, хөгширнө гэдэг хүн бүрт тохиолдох нь ойлгомжтой. Гэвч бид аль болох залуу сайхнаараа байж, хөгшрөлтийг тойрч гарахыг мөрөөдөж суудаг шүү дээ. Өөртөө арчаатай, олны танил эрхмүүд мөнхийн залуугаараа яг л 25-тай мэт харагдаж, бидний мөрөөдлийг бүрэн утгаар хэрэгжүүлдэг. Харин хөгшрөлтийг түргэсгэж, залуу насыг авч оддог зуршлууд гэж байдгыг та мэдэх үү? Ингээд уншигчиддаа эдгээр зуршлуудыг танилцуулж, алдаагаа засч авахыг хүсье.

1. Хооллолт

Эрүүл зөв хооллолт нь урт удаан, аз жаргалтай амьдралын түлхүүр болж өгдөг. Харин бид өөртөө үл анхаарал тавьж, хүссэн, харсан бүхнээ идэж явсаар таргалалттай нүүр тулж, эрт хөгширч эхэлдэг юм. Мэдээж эрүүл зөв хооллох хүмүүс ихэвчлэн хэвийн жин, галбиртай байхаас гадна царай төрхийн тухайд шингэвтэр цагаан байдаг. Тогтмол эрүүл хооллож ирсэн хүмүүс хөгшрөлтөөс огт эмээдэггүй бөгөөд тэдний сайхан төрх, толигор арьсны нууц ердөө уураг, шим тэжээлтэй болоод эрүүл хоол юм.

2. Нүүрээ дэрэнд нааж унтах

Хүн өөрт хамгийн тухтай байрлалаар унтаж байх нь сайхан амралт болж, эрч хүчийг хуримтлуулдаг юм. Гэхдээ тогтмол нүүрээ дэрэнд нааж унтах нь үрчлээс суух томоохон шалтаг болж өгдөг байна. Судлаачид эгц дээш харж унтах нь залуухан, толигор болоод эрүүл энх, урт удаан амьдралын нууц хэмээн дүгнэжээ. Үүнээс гадна тайван тухтай, хамгаас сайхан амрахыг хүсвэл орондоо орохоос:

  • 10 цагийн өмнө: кафейн
  • 3 цагийн өмнө: хоол хүнс
  • 2 цагийн өмнө: дасгал, хөдөлгөөн
  • 1 цагийн өмнө: зурагт, гар утас хэрэглэхгүй байх тал дээр анхаарч байгаарай.

3. Муу зуршил

Архи арван насыг, тамхи таван насыг авч оддог хэмээн хэлэлцдэг бөгөөд энэ нь оргүй хоосон зүйл биш. Муу зуршлууд нь таны арьсыг бага багаар гундааж, эрүүл мэндийг тань үгүй хийж байдаг. Харин бид үүнийг сайн мэдэх атлаа татгалзаж чадалгүй өнөөг хүрсэн нь харамсалтай. Гэхдээ яагаад одооноос ч болов өөртөө анхаарч болохгүй гэж…

4. Буруу суух

Буруу сууж хэвшсэнээр нуруу бөгтөр болж, цаашлаад гоо сайхан байдал алдагдаж, өвчлөлд хүрэх аюултай. Харин та үүнээс сэргийлж, нуруу тэгшлэх дасгалыг өдөр тутамдаа хийж, зөв сууж сураарай. Эс бөгөөс цэл залуу нас, гоо сайхан байдлаа алдаж ч мэднэ шүү.

5. Арьсаа нар, салхинаас хамгаалах

Зөвхөн нар гэлтгүй хүйтэн сэвшээ салхи ч таны арьсыг маш ихээр хуурайшуулан, өнгө зүс алдуулдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс ч хүмүүс намар, хаврын улиралд арьсаа түлхүү арчилдаг. Өвөл, зун гэлтгүй нарны тосыг тогтмол түрхэж хэвших нь таны арьсны элдэв асуудал, хөгшрөлтөөс сэргийлэх болно. Нарны хэт ягаан туяа нь арьсыг хөгшрүүлэх процессийг түргэсгэж, цаашлаад арьсны хавдраар өвчлүүлэх магадлал өндөртэй юм.

6. Хэт халууцах

Хэт их халууцаж, хөлсөө урсгаснаар нүүрэн дэх үрчлээс нэмэгддэг байх юм. Энэ нь арьсны тэнцвэргүй байдалд хүргэж, толигор сайхан байдлыг алдагдуулдаг аж. Харин мөнхийн залуу байлгах байгалийн гаралтай жимснүүд гэж байдаг бөгөөд эдгээр улаан лооль, төмс, өргөст хэмх, алоё, кокосын тос зэрэг тус болно. Та эдгээрийг ашиглан нүүрэндээ маск болгож түрхэснээр итгэмээргүй үр дүнд хүрэх юм. Зөвхөн нүүрэндээ түрхэж хэрэглэхээс гадна өдөр тутамдаа идэж байх нь дотроос тань залуужуулж өгнө.

7. Амттан

Хүн бүхэн хэт их чихэр хэрэглэх нь эрүүл мэнд, гоо сайханд сөргөөр нөлөөлдөг гэдгийг мэднэ. Харин үүнийг сайн мэдэх боловч салж чадахгүй хүмүүс олон байдаг. Хэт их амттан хэрэглэх нь таргалалт бий болгож, нүүрний хэвийн төрхийг сүйтгэж орхидог гэмтэй. Зарим тохиолдолд амттан нь стресс ядаргааг тайлах эм болдог бөгөөд үүнийг тохируулан, багаар хэрэглэх нь буруудаад байх зүйлгүй.

8. Хэт их зурагт үзэх

Нэгэн судалгаагаар хүмүүс амьдралынхаа нэг цаг тутмын 22 минутыг зурагт үзэх, цахим сүлжээгээр аялахад зарцуулдаг аж. Харин зурагт, нөүтбүүк, гар утас зэргээс ялгарах хорт туяа нь нүүрний арьсанд сөргөөр нөлөөлж, үрчлээс үүсгэж, элдэв толботой болгодог байна. Мөн байнга суугаа байх тул дасгал хөдөлгөөн дутагдсаны улмаас төгс бие галбир алдагдаж, бүдүүрч эхлэдэг төдийгүй хөгшрөлтийг түргэсгэдэг юм. Харин та үнэхээр ийм хурдан хөгширөхийг хүсч байна гэж үү?

9. Дутуу нойртой явах

Хүн өдөрт 8 цаг унтаж байж л хангалттай нойр авч, гүйцэт амарч чаддаг. Харин шөнө унталгүй элдэв зүйлс хийх нь хурдан хөгшрөх гол шалтгаан болж өгдөг. Арьс хангалттай амарч чадаагүйн улмаас үрчлээс бий болж, энгэсэг, будаг шингэхгүй болох талтай. Иймд та өдөр бүр хангалттай амарч, эрч хүчээ нөхөж байгаарай. Эрүүл биед саруул ухаан оршино гэгчээр эрүүл зөв амьдралын хэв маягийг баримталдаг хүн бүхэн зөв зүйтэй, амжилт бүтээл дүүрэн явдаг билээ.

10. Стресс, ядаргаа

Хөгшрөлт түргэсэх хамгийн том шалтгаан бол стресс, бухимдал юм. Тиймээс та ажлын стресс, бухимдал зэргээс аль болох ангижирвал зохилтой. Өөрөөр хэлбэл ямар ч үед аливаа зүйлийг өөдрөгөөр харж, сэтгэж бодох ёстой гэхэд болно. Бухимдаж, зовлоо гээд энэ нь танд эргээд үрчлээс, таргалалт, батга болон ирдэг тул өрөөлөөс болж өөрийгөө золионд гаргах гэсний хэрэггүй аж. Мөн та өөрийн гэсэн урам зориг, эрч хүчийг авдаг нэгэн хоббитой болох хэрэгтэй. Энэ нь амьдралын амт, аз жаргалыг хором мөч бүрийг танд мэдрүүлэх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!