Айж, сандарсан үедээ бид ямар алдаа гаргадаг вэ?

Бидний амьдралд урьдчилан таамаглахын аргагүй олон таагүй зүйлс тохиолддог. Ялангуяа эрүүл мэнддтэй холбоотой асуудалд, хүн бүр тодорхой хэмжээний анхан шатны мэдлэгтэй байх нь чухал. Заавал эмч, эсвэл мэргэжлийн хүн байх албагүй бөгөөд доорх зүйлсийг мэдэж авснаар та өөрийгөө болон өрөөлийг аливаа эрсдлээс хамгаалж чадах юм.

1. Халуунаа буулгахын тулд, хэт хөлрөх нь буруу

Халуурч байгаа үед биеэ хэт бэгнэж, дулаалах хэрэггүй юм. Харин түүний оронд толгойдоо хүйтэн бүлээвтэр жин тавьж, хэт зузаан бас нимгэн биш хувцсыг өмсөх хэрэгтэй.

2. Таталт өгсөн хүний аманд юм зуулгах нь буруу

Хэрвээ таны эргэн тойронд хэн нэгэн татаж унасан бол түүний толгойнд зөөлөн хувцас, зүйлийг эвж, өндөрлөх хэрэгтэй. Энэ үед аманд аливаа биет, элдэв зүйлсийг зуулгах хэрэггүй юм.

3. Түлэгдэхэд тос түрхэх хэрэггүй

Халуун зүйлд гараа, биеийн аль нэг хэсгийг гэмтээхэд хамгийн түрүүнд яаралтай хүйтэн усанд тухайн хэсгийг 15-20 минут дүрж өгөөрэй. Ингэснээр тухайн хэсэг цэврүү үсрэхгүй, өвчин нь түргэн намддаг.

4. Осол орсон хүнийг хөдөлгөх аюултай

Автын осолд орсон хүнтэй таарвал та даруй түргэн тусламж дуудаарай. Тухайн хүнийг хүчтэй угзрах хөдөлгөх нь дотуур цус алдалт болгодог.

5. Хахсан хүний нурууг цохих

Хахсан хүний нуруу руу хүчтэй цохихын оронд, нурууг нь зөөлөн илж, түүнийг зөөлөн амьсгалахыг хүсэх хэрэгтэй.

6. Ухаан алдсан хүнийг хажуу тийш нь харуулах хэрэгтэй

Ухаан алдсан хүнийг хажуу тийш нь харуулснаар шүлсэндээ хахах эрсдлийг бууруулдаг.

7. Артерийн судсыг гэмтээсэн бол чанга зүйлээр боож, цус алдалтыг зогсоох хэрэгтэй

Артерийн судсыг гэмтээснээс маш их цус алддаг. Энэ үед та шархыг боохоосоо өмнө бүс, эсвэл уяагаар хэсэг газрыг чанга боогоорой.

8. Хөлдсөн хэсгийг хүйтэн усанд дүрэх

Өвлийн улиралд чих болон гарын үзүүр хөлдөх хандлагатай байдаг. Энэ үед халуун усанд бус, хүйтэн бүлэвгэр усанд гараа дүрэх хэрэгтэй.

9. Тогонд цохиулах

Цахилгааны утсыг холдуулж, хүчдэлийг унтраан, түргэн тусламж дуудах хэрэгтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!