Шөнө дунд яагаад шээж болохгүй вэ? Үүнийг эртхэн мэдсэн бол…

Бүтэн өдрийн турш зарцуулсан энергийг нөхөхийн тулд бид унтаж амарах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ үед шээс хүрснээр унтах цагт өөрчлөлт оруулж, улмаар нойр сэргэхэд хүргэдэг.

Энэ нь даамжирсаар эрүүл мэнд болон сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж нойргүйдэл болох эрсдэлтэй байдаг. Иймээс бид нойргүйдэлд орохгүйн тулд дараах зүйлсийг хийхгүй байх хэрэгтэй.

1. Аль болох босохгүй байхыг хичээгээрэй

Шөнө унтах үед цусны урсгал удааширч, үр дүнд нь зүрх удаан цохилно. Харин та босч явснаар зүрхний цохилтыг хурдасгаж, цусны урсгалыг нэмэгдүүлснээр тархийг сэргээдэг.

2. Утсаа оролдох хэрэггүй

Шөнө дунд утсаа ашиглах байхыг хичээх хэрэгтэй. Ухаалаг гар утасны цэнхэр туяа тархийг ажиллуулж, өдөр болж байгаа мэт дохио өгдөг гэнэ.

3. Цагаа руу битгий хараарай

Цагаа байнга шалгаснаар босох хүртэл унтаж болох хэдэн цаг байгааг тархи тооцоолж, олигтой амарсан болохгүй. Орондоо хөрвөөж, цөөн хэдэн цаг унтахыг хүсэхгүй байгаа бол цаг руу битгий хар.

4. Хамт унтаж байгаа хүнээ битгий сэрээгээрэй

Өөрийн тань нойр хүрэхгүй байсан ч хажууд унтаж байгаа хүнээ сэрээх хэрэггүй. Гэрлээ асаах эсвэл дуу чимээ гаргах нь бусдад тав тухгүй байдлыг үүсгэдэг. Өөрөө унтахыг хүсвэл өрөөл бусдыг таагүй байлгах хэрэггүй.

5. Хэтэрхий их хөрвөөх хэрэггүй

Хүн тайван унтаж байх үед биеийн бүх булчингууд амарч, бат бөх унтахад тусладаг. Хэрэв хэтэрхий их хөрвөөгөөд байвал булчин идэвхжиж, нойр сэргэх үндэс болдог.

6. Их хэмжээний ус уух байх

Унтах үед бидний хоолой хуурайшдаг учир заримдаа ам цангаж, ус уумаар санагддаг. Их хэмжээгээр ус уух нь шөнө дунд шээс хүрэх гол шалтгаан болдгийг бүү мартаарай.

7. Санаа зовоосон зүйлүүдийг мартахыг хичээгээрэй

Тархиа амраахын тулд янз бүрийн зүйл бодож хэвтэх хэрэггүй. Өдөр болсон бүх асуудлуудыг огт бодолгүй тайван унтахыг хичээгээрэй. Танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!