Би дараах зүйлүүдийг баримталснаар насан туршдаа мөнгөнд санаа зовохгүй болсон! Миний МӨНГӨ ОЛОХ аргаа нээсэн 3 чухал дүрэм
Лангуун дээрээс харсан юмыг минь торохгүй аваад өгчихдөг байсан аав минь саяхан надад хөрөнгөө хөрсөн дээр тарьсан ногоо шиг ургуулж чадсан нууцаа хуваалцсан юм.
Хүн ганц бие байхдаа мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй байж болох ч үр хүүхэдтэй болоод ирэхийн цагт түүнд сөгдөхөөс аргагүй болдог нь гашуун үнэн билээ. Магадгүй та миний нийтлэлийг уншаад их л баян айлын хүүхэд байна, бидний зовлонг ойлгохгүй байж том ярилаа гэж болох….
Гэхдээ би амьдралын зах зухаас мэдэхийн хувьд бас аавынхаа хөрөнгөжсөн амжилтаас та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм.
Бидний ихэнх нь дэлгүүрт ороод бусдын нүдэн дээр хүүхдээ уйлуулаад байж болохгүй, хүссэнийг нь аваад өгье гэхээр халаасан дахь хэд маань хүрэхгүйн зовлон даанч ихийг мэднэ. Гэвч миний аав тийм хүн байсангүй. Лангуун дээрээс харсан юмыг минь торохгүй аваад өгчихдөг байсан аав минь саяхан надад хөрөнгөө хөрсөн дээр тарьсан ногоо шиг ургуулж чадсан нууцаа хуваалцсан юм.
Өөрийнхөөрөө амьдар
Найман насны минь төрсөн өдрөөр аав минь надад нэгэн чухал зүйл хэлснийг би мартдаггүй. Тэр нь юу байсан бэ гэвэл, өөрийнхөөрөө амьдрах талаар байв. Намайг сардаа нэг удаа өөрийнхөө юу хүсч байгаа, юу авахыг хүсч байгааг, бас хэн болохыг хүсч байгаагаа тэмдэглэлийн дэвтэрт дэлгэрэнгүй бичиж байхыг зөвлөсөн. Одоо эргээд бодоход энэ нь надад өөрийгөө олж авахад ихээхэн тусалжээ. Өөрийнхөө зорилго, мөрөөдлийг мартахгүй байхад тусалсан аавдаа баярлалаа.
Ирээдүйн төлөө төлөвлө
Намайг 14 настай байхад аав минь өөрийн банкныхаа нэгэн салбарт надад хадгаламж нээж өгч байлаа. Тухайн үед аав минь миний дансанд 370 ам.доллар хийж өгч байсныг санадаг юм. Намайг гэр бүлтэй болтол буюу 30 нас хүртэл тэр дансыг оролдохгүй байхаар гарын үсэг зурсан байлаа. Харин 16 хүрэхэд минь намайг жолооны курсэд сургаж, жолооны үнэмлэхтэй болгосон.
Харин үүний дараа аав намайг өөрөө ажил хийж хадгаламждаа сар бүр 100 мянган төгрөгийн ам.долларт хөрвүүлэн хадгалж байхыг үүрэгдсэн юм. Анхандаа би зөөгч хийлээ, дараа нь хэлний курсэд англи хэлний дадлагажигч багшаар ажилласан. Бас гэрээрээ орчуулга хийж олсон мөнгөөрөө сар бүрийнхээ хадгаламжийг өсгөж эхлэв. Хүн ирээдүйн төлөө зорих ёстойг ойлгосон юм. Ирээдүйдээ та ямар нэгэн том зүйл, гэхдээ хэрэгжих боломжтой зүйл төлөвлөөд түүнийхээ төлөө сэтгэлээ дайчлан хадгалж эхлээрэй.
Өнөөдрөөс эхэл
16 нас хүрсний дараа аав надад 5 жилийн дараа чи хэн болох вэ гэдэг асуултыг байнга л тавьдаг болсон. Өнөөдрийн хийж байгаа зүйл маань 5 жилийн дараа намайг хэн болгохыг хэлж өгдөг гэж тэр хэлж байлаа. Өнөөдөр би үрэлгэн, мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй байвал 5 жилийн дараа яг л үүгээрээ байна, ингээд л дуусна. Ирээдүй минь өнөөдрийн өнгөөр хэмжигдэнэ. Тиймээс яг өнөөдөр би мөнгийг хайрлаж, хадгалж, өсгөж чадаж байна уу гэдгээ өөрөөсөө асуугаарай.