Орос бүсгүйчүүдийг байлдан дагуулж байгаа 7 хоногт 10 кг турах дэглэм

Энэхүү дэглэмийг барих хугацаанд та доорх бүтээгдэхүүнүүдийг ээлж дараалан 2 долоо хоногийн хугацаанд идэх болно. Энэ арга нь ОХУ-д нилээд дэлгэрч, түгээд байгаа ба 2 долоо хоногийн дотор 10 кг турах дэглэм юм. Гэхдээ энэ дэглэмийг удаан хугацаанд хэрэглэхийг хориглоно.

Гэхдээ энэ дэглэмийг удаан хугацаанд хэрэглэхийг хориглоно.

Энэхүү дэглэмийг барих хугацаанд та өлсөхгүй ба доорх бүтээгдэхүүнүүдийг ээлж дараалан 2 долоо хоногийн хугацаанд идэх болно. Үүнийхээ урамшуулалд нь харин намирсан эрүүл үс, гэрэлтсэн зөөлөн арьсыг аваарай.

Даваа гариг

  • Өглөөний цай: 2 жүрж, 2ш чанасан өндөг, тосыг нь ялгаж авсан сүү 1 аяга.
  • Үдийн хоол: 1 аяга тараг, чанасан тахианы цээж мах 300 гр.
  • Оройн хоол: Чанасан тахианы цээж мах 200 гр, 1ш чанасан өндөг, 1 апельсин.

Мягмар

  • Өглөөний цай: 2ш чанасан өндөг, нимбэгний шүүстэй ус 1 аяга.
  • Үдийн хоол: Загасны мах 200 гр, 1ш бэрсүүт жүрж /Энэ дэглэмд ганцхан өдөр л бэрсүүт жүржийг хэрэглэх ба бусад өдөрт жүрж хэрэглэнэ/.
  • Оройн хоол: 3ш чанасан өндөг.

Лхагва

  • Өглөөний цай: 2ш чанасан өндөг, жүржийн шүүс 1 аяга.
  • Үдийн хоол: 200 гр үхрийн хар махтай ногоотой шөл, 1ш жүрж /апельсин/.
  • Оройн хоол: 3ш чанасан өндөг.

Пүрэв

  • Өглөөний цай: Ногоон ургамалыг 3ш өндөгтэй шарах /Омлет/, сүүтэй кофе.
  • Үдийн хоол: чанасан үхрийн мах 200 гр, 1 жүрж.
  • Оройн хоол: 1 хатуу чанасан өндөг, 2 жүрж.

Баасан

  • Өглөөний цай: 2ш чанасан өндөг, цөцгийтэй луувангийн салат.
  • Үдийн хоол: 2 түүхий лууван, 1 жүрж.
  • Оройн хоол: 1ш чанасан өндөг болон загасны мах 200 гр.

Бямба

  • Өглөөний цай: 1 аяга тараг, 1ш жүрж.
  • Үдийн хоол: 2ш чанасан өндөг, 2ш жүрж.
  • Оройн хоол: 1 аяга ус.

Ням гараг

  • Өглөөний цай: 2ш чанасан өндөг, хагас жүрж.
  • Үдийн хоол: чанасан үхрийн мах 200 гр, хагас жүрж, алим 1ш.
  • Оройн хоол: Тараг 1 аяга.

Энэ дэглэмийн хажуугаар шингэний дэглэмийг мөн баримтлаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!