Цагаан сараар их идээд, идсэн хоолоо шингээж чадахгүй байвал үүнийг уучих. Гэдсийг тань сайхан цэвэрлээд, дараагийн хоолоо идэхэд бэлдэнэ. Бас хэчнээн идсэн ч таргалахгүй!
Цагаан сараар айл хэсч их идэх хэрэг зайлшгүй гардаг шүү дээ. Хэдхэн бууз идчихээд л одоо би таргална даа гээд л тайван ч сууж чадахгүй байх нь бий. Таныг тэр бүх төвөгтэй бодлоос салгах нэгэн аргыг танилцуулж байна. Та хоолоо идчихээд шингээж чадахгүй зовж байвал бидний танилцуулах зүйлийг уухад хангалттай юм. Ингэснээр тэр дороо гэдэс тань цэвэрлэгдэж, хоосорно. Үүний ачаар та хэчнээн их идлээ ч жин нэмэхгүй гэхээр сайхан байгаа биз.
Орц:
- Гурвалжин будаа – 1 халбага
- Тараг – 1 аяга
Хийх арга:
Гурвалжин будаагаа кофены машинд хийж нунтаглах хэрэгтэй. Хэрэв танайд кофений машин байхгүй бол гар аргаар нухаж ч болно. Үүнийгээ таргандаа хийж хутгаад, хөргөгчинд хийгээрэй.
Та өглөөний цайнаас 30 минутын өмнө бэлтгэсэн таргаа уух хэрэгтэй. 14 хоногийн турш өглөө бүр уух хэрэгтэй. Өдөрт ойролцоогоор 400 гр хасч, та мөрөөдлийн бие галбиртаа алхам алхмаар ойртох болно. Мөн тус дэглэмийг барих хугацаандаа гурилан бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, амттанаас татгалзаарай.
Энэ нь зөвхөн турааж, гэдэс цэвэрлэх биш маш олон давуу талтай:
- Цусан дахь сахарын хэмжээг бууруулна
- Бодисын солилцоог дэмжинэ
- Нойр булчирхайнд сайн
- Биеэс хорт бодисыг гадагшлуулна
- Мэдрэлийн системийг сайжруулна