Малгайгаа тайлж, намирсан сайхан үсээрээ гайхуулах цаг ирлээ. Таны үсийг гялалзсан, зөөлөн, эрүүл болгох маскыг хэрэглэж, үсээ эмчлээрэй!

Өвөл бид малгай өмсчихдөг болохоор үсэндээ төдийлөн анхаарал хандуулдаггүй гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Одоо урин цаг наашилж, дулаа орохтой зэрэгцэн хүн бүр л гадаад төрхөө шинэчлэх бодолдоо автан суугаа биз.

Ялангуяа үс сайхан байхад л сэтгэл санаа сэргээд, үзэсгэлэнтэй харагддаг шүү дээ. Тэгвэл үсээ хэрхэн намирсан, зөөлөн болгох вэ? Танд үнэтэй шампунь, маск зэрэг хэрэггүй. Ердөө л энгийн орцтой маск бэлтгэхэд хангалттай юм.

Үсний маскны гол орц бол авокадо юм. Төрөл бүрийн амин дэмээр баялаг авокадо нь таны хуйхыг эмчилж, үсийг намирсан торгомсог болгоно. Авокадо нь томоохон супермаркетуудаар худалдаалагддаг тул олдохгүйн зовлон танд тулгарахгүй.

Маск бэлтгэх арга:

  • Авокадо – 1 ширхэг
  • Сүү – тал аяга
  • Оливын тос – нэг халбага

Авокадогоо сэрээ ашиглаж нухна. Үүнийгээ сүүн дээрээ хийж, оливын тосоо нэмж хутгаарай. Маш сайн хутгаж холих хэрэгтэй.

Бэлэн болсон зуурмагаа үсэндээ түрхэж, иллэг хийгээд гялгар уутаар үсээ боогоорой. 15 минутын дараа үсээ бүлээн усаар угаана. Долоо хоногт 2-3 удаа тус маскыг үсэндээ түрхэж хэрэглээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!