Та аль хаалгыг сонгох вэ? Тест таныг хэн болохыг хэлж өгнө!

Бид урьд урьдын дугааруудаар та бүхэнд олон сонирхолтой тестыг танилцуулж байсан. Энэ удаа ч мөн бид таныг шалгахаар нэгэн тестыг орууллаа. Таны сонгох хариулт, хувь заяаг тодорхойлох болно.

Таны өмнө 3 хаалга харагдаж байна. Шар өнгийн хаалганд гал гарч байгаа. Харин улаан өнгийн хаалганд зэвсэглэсэн этгээд, таныг хороохоор зэхэж байна. Цэнхэр өнгийн хаалганд жилээс ч илүү хугацаанд хооллоогүй өлсгөлөн баавгай байгаа. Аль өнгийн хаалга хамгийн аюулгүй вэ?

За ингээд зөв хариултыг хамтдаа олж мэдье!

Хэрвээ та шар өнгийн хаалгыг сонгосон бол: Нөхцөл байдалд ухаалаг шийдэл гаргаж чаддаг, дотуур тамиртай, хошин шогийн өндөр мэдрэмжтэй. Маш нэрэлхүү зан чанартай тул, бусдаас нэг их тусламж ирээд байдаггүй. Ажилсаг, хөдөлмөрч, тууштай зан чанартай тул ямарваа ажилд амжилт гаргах болно.

Хэрвээ та улаан өнгийн хаалгыг сонгосон бол: Нэг бодлын маш зоримог, аливааг бодолгүй түргэн шийд гаргадаг. Үүний үр дагавар удаан үргэлжлэх тул таныг багагүй зовоодог. Боломжгүй зүйлээс ч боломжийг эрэлхийлдэг. Нөхөрсөг, бусадтай маргалдахаас илүү эв зүйгээр учрыг олохыг хичээдэг.

Хэрвээ та цэнхэр өнгийн хаалгыг сонгосон бол: Амьтанд хайртай, байгаль орчинтойгоо илүү ойр дотно байхыг хичээдэг. Нөхцөл байдлаа маш сайн мэдэрдэг. Мэдрэмж сайтай. Эсрэг хүйстэнтэйгээ учраа олохдоо сайн бөгөөд тэдэнтэй дотносохдоо түргэн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!