Тос, тоосонд дарагдсан гал тогооны шүүгээгээ ингэж шинэ мэт болгоорой!

Одоо манай эзэгтэй нар ид завгүй ажиллаж байна уу? Цагаан сарын бэлэг сэлтээ бэлтгэнэ, буузаа хийнэ гээд л. Үүний хажуугаар гэрээ цэвэрлэх гэж барагдахгүй их ажил байна. Үүнийг хялбарчлах аргыг манай бүсгүйчүүд лав сонирхох байхдаа. Өнөөдөр бүсгүйчүүддээ зориулан хамгийн их цаг авдаг гал тогооны өрөөг цоо шинэ мэт болгоход туслах хялбар аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энэ аргууд таныг ядрахгүй, бухимдахгүйгээр ажлаа хийж дуусгахад тусална.

Модон шүүгээ, эдлэлийг өнгөлөх

Танайх модон гал тогооны тавилгатай юу? Яаж ч угааж цэвэрлэсэн гандуу өнгөтэй, хуучирсан нь илт мэдэгдээд байна уу? Тийм бол бидэнд санал болгох хоёр арга байна. Эдгээрээс аль дуртайгаа сонгон хэрэглээд, гал тогооны тавилгаа шинэ мэт болгоорой. Их энгийн боловч үр дүнтэй аргууд шүү.

Хүнсний сода болон ургамлын тос

Ижил хэмжээтэй хүнсний сода болон ургамлын тосыг зуурч бэлтгэнэ. Үүнийгээ бохирдсон гал тогооны тавилгандаа түрхэж тараагаарай. 30 минут хүлээгээд, чийглэсэн пролоноор арчиж цэвэрлэнэ. Мэдээж нэг арчилтаар цэвэрхэн болчихгүй тул та дор хаяж 1-2 удаа давтан арчих хэрэгтэй болно. Ингэснээр танай гал тогооны тавилга цоо шинэ мэт болох юм.

Нимбэгний хүчил

  • Нэг литр бүлээн усанд 1 халбага нимбэгний хүчил, 3-4 дусал угаалгын шингэн хийнэ. Үүндээ пролоноо дүрж, гал тогооны тавилгаа угааж цэвэрлээрэй. Дараа нь цэвэр усанд алчуур дүрж чийглээд, сайтар арчих хэрэгтэй.
  • 2 халбага хүнсний сода, 1 халбага нимбэгний хүчлийг зуурч бэлтгэнэ. Үүгээрээ та хүссэн толбоо арилгаж чадна.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!