Та арай гэрийн тэжээмэл амьтнаараа нүүрээ долоолгодог юм биш биз?

Нохой, муур гээд л гэрийн тэжээвэр амьтад нь эзэндээ хань болохоос эхлээд бидний үнэнч туслах, анд нөхрүүд болдог. Зарим хүмүүс тэжээвэр амьтантайгаа хамт унтах, тэр бүү хэл хоолоо хувааж идэх, нүүр амаа хүртэл долоолгож байгаа харагддаг. Гэвч энэ нь бидний эрүүл мэндийг асар их эрсдэлд оруулдаг байна.

1. Цагаан хорхой, шимэгч хорхой

Нохой болон муур нь биеийнхээ бүхий л хэсгийг хэлээрээ долоодог. Хүндээр бие засах болон шээсний дараа бэлэг эрхтэн, хошногоо хүртэл долоодог. Тиймээс цагаан хорхой болон бусад шимэгчийг шууд биедээ халдаах өндөр эрсдэлтэй. Иймд та хайртай амьтнаасаа шимэгч, цагаан хорхой гээд хүсээгүй олон өвчлөлийг авах боломжтой. Мөн арьсны бүхий л төрлийн халдварыг авах болно.

2. Ходоод өвдөх

Нохойны ам болон хамранд маш олон төрлийн бактер байдаг. Тиймээс нохойгоороо нүүр болон амаа долойлгох нь тийм ч зөв санаа биш. Учир нь үүний дараа таны ходоод гэдэс хямарч өвдөх өндөр эрсдэлтэй.

3. Харшил хөдөлгөх

Нохой болон муурны шүлсэнд бүх төрлийн харшил өдөөх бодис агуулагддаг. Тиймээс тэдэнд долоолгох төдийд арьс загатнах, улайх шинжүүд илэрдэг. Хэрэв танд ч гэсэн дараах шинж илэрсэн бол даруй савандаж угаагаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!