Сормуус суулгуулсны дараа хамаг сормуус минь унаж дууссан. Будаад ч нэмэргүй болсон учир байнга наадаг байлаа. Харин энэ арга намайг буцаад урт өтгөн сормуустай болоход тусалсан шүү!

Манай бүсгүйчүүд дунд сормуус суулгуулдаг охид цөөнгүй байгаа биз ээ. Нүүрээ ч будах шаардлагагүй болж амар байдаг. Гэхдээ энэ нь зарим талаараа сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Ялангуяа сормуус ихээр унаж, шингэрдэг талтай. Миний хувьд дундаждаа орох урт бас өтгөн сормуустай байсан ч, бүр л илүү гоё болох байхдаа гээд сормуус суулгуулсан минь алдаа болсон.

Сормууснууд унаж сүүлдээ би бүр айж эхэлсэн. Ингээд шингэхэн, цөөхөн хэдэн сормуустай болж, будаад ч нэмэргүйг хараад өөртөө сэтгэл хангалуун байхаа больчихсон. Ихэнх тохиолдолд сормуус нааж, бас л төвөгтэй байсан шүү. Харин азаар сурч мэдэж авсан арга маань миний сормуусыг буцаагаад урт, өтгөн болгосон. Үнэхээр баярламаар. Тиймээс энэхүү арга бусад бүсгүйчүүддээ ч бас хуваалцъя гэж бодсон юм.

Үнэндээ би энэ аргын тухай мэддэггүй байсан. Эгч маань Орос яваад ирэхдээ касторын тос гээч жижигхэн хүрэн шилтэй шингэн тос авчирч өгсөн юм. Тэр тос нь хөмсөг, сормуусны ургалтанд сайн бас үс, хумсыг бэхжүүлдэг гээд эгч магтаж гарсан. Юманд амархан итгээд байдаггүй болохоор тухайн үедээ тоогоогүй ч, дараа нь зав гаргаж тэр тосны тухай хайж үзсэн, үнэхээр сайн гэнэ, хүмүүс ч ам сайтай юм. Тийм болохоор хэрэглэж үзэхээр шийдлээ.

Орой нүүрээ угааж, орондоо орохын өмнө өнөөх тосноосоо хөвөнтэй модонд шингээж, хөмсөг болон сормуусандаа түрхээд унтдаг боллоо. 7 хоногийн дараа гэхэд л үр дүнгээ өгч эхэлсэн шүү. 14 хоногийн дараа миний сормуус бүр илт мэдэгдэхүйц ургасан байсан. Би одоо ч байнга түрхдэг, үнэхээр үр дүнтэй!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!