Суугаа ажил хийдэг болохоор нуруу минь байнга өвддөг байсан! Харин дараах дасгалуудыг хийж эхлээд “нуруу чилнэ” гэдгийг ор тас мартсан шүү!

Үргэлж компьютерийн ард суугаад нуруу тань өвдөөд байна уу? Дасгал хөдөлгөөн хийж чадахгүй, тэр тусмаа эмнэлэгт үзүүлж ч чадахгүй явна уу? Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай! Яг хэрэгтэй мэдээлэл тань энд байна. Бидний зааж өгөх дараах дасгалыг ажлын байран дээрээ хийж болох бөгөөд танд ердөө 5-10 минут байхад л хангалттай!

Эрвээхийн далавч

Нөлөө үзүүлэх хэсэг: Хүзүүний яс, нурууны нугаламын хэсэг бөгөөд цусны эргэлтийг сайжруулна

Хэрхэн хийх вэ?: Сандал дээр цэх суугаад гараа хүзүүнийхээ ард авна. Ингээд нуруугаа зурагт үзүүлсэн байрлалаар доош бөгтийлгөнө. Ингэхдээ аль болох хамаг хүчээрээ доош дараарай! 10-15 секунд бариад гараа алдлана. Энэ маягаар 5 удаа давтан хийнэ.

Үнээ суулт

Нөлөө үзүүлэх хэсэг: Нурууны өвдөлт намдаах, нурууны нугаламын байрлалыг засах

Хэрхэн хийх вэ?: Сандал дээр цэх суугаад гараа өвдөгний нугалам хэсэг дээрээ тавина. Үүний дараа нуруугаа чадах чинээгээрээ бөгтийлгөнө. Энэ дасгалыг 8 удаа давтан хийгээрэй!

Сандлаас барих

Нөлөө үзүүлэх хэсэг: Нурууны доод хэсгийн өвдөлтийг багасгах

Хэрхэн хийх вэ?: Нуруугаа цэх болгоод сандалнаасаа бариад зурагт үзүүлсэн байрлалын дагуу их биеэ эргүүлнэ. Нэг талдаа 30 секундын турш бариарай! Тал тус бүрийн хувьд 3 удаа давтана.

Хажуу тийш нугарах

Нөлөө үзүүлэх хэсэг: Цусны эргэлт сайжирч, хэвлийн булчин болон цээжний булчинг сунгах

Хэрхэн хийх вэ?: Нэг гараа сандал дээр тавиад мөрөө суллаж дээшлүүлнэ. Дараа нь нөгөө гараа буулгаж, эсрэг тал руугаа хийнэ. Энэ үед та биеэ суллаж зөөлөн мэдрэмжийг мэдрэх хэрэгтэй гэдгийг санаарай. Тус дасгалыг тал бүрдээ 10 удаа давтан хийнэ.

Сандалтай тагтаа

Нөлөө үзүүлэх хэсэг: Бүсэлхий хэсгийн булчин, нурууг маш сайн амрааж өгнө.

Хэрхэн хийх вэ?: Зүүн өвдөгний дээд хэсэгт баруун хөлөө зурагт үзүүлсэн байрлалаар тавиад биеэ урагш сунгана. Энэ байрлалыг 30 секундын турш барьж, гүнзгий амьсгаа аваад эсрэг талдаа байрлалаа өөрчилж хийнэ. Хөл тус бүрт 2 удаа давтаарай!

Нэмэлт дасгал

Энэ дасгал нь таны нурууны булчинг сунгаж асар их тайвшралыг мэдрүүлдэг байна. Тус байрлал нь нурууны өвдөлтийг намдаах хамгийн үр дүнтэй арга юм. Унтахыхаа өмнө хийвэл илүү үр дүнтэй гэнэ шүү!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!