Шинэхэн танил маань “чи тамхи татдаг уу, шүд чинь их шар юм” гэхэд үнэхээр ичиж, шүд цайруулах арга хайж эхэлсэн. Харин эцэст нь олсон энэ арга шүдийг минь Холливууд смайл хийлгэсэн мэт цайруулсан!
Шар шүдтэй байх хэчнээн хэцүүг та ч бас хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Хүний өөдөөс зоригтойхон хараад инээж ч чадахгүй, үнэхээр ичмээр. Үнэндээ хүн өөрийнхөө шүд шар байгааг анзаардаггүй юм билээ. Хэн нэгэн хүнээр заавал хэлүүлж байж л анзаардаг юм шиг.
Би ч үнэндээ шүдээ анхаардаггүй байсан. Харин шинэхэн танил минь “Чи тамхи татдаг юм уу, шүд чинь их шар юм” гэхэд гэнэт ухаан орсон мэт шүдээ яах тухай бодож эхэлсэн. Маш олон төрлийн үнэтэй оо хэрэглэсэн ч үр дүнд хүрээгүй. Харин эцэст нь нэг арга олсон нь үнэхээр үр дүнгээ үзүүлсэн шүү.
Орц:
- Шанцай – чимх
- Гоньд – чимх
- Далайн давс – чимх
- Хүнсний сода – 2 жижиг халбага
- Цайны модны тос – 6 дусал
- Кокосы тос – нэг халбага
Бэлтгэх арга:
Бүх орцуудаа хольж, сайтар хутгах хэрэгтэй. Хамгийн сүүлд буюу шүдээ угааж цэвэрлэхээс өмнө кокосын тосоо бэлдмэл дээрээ нэмнэ.
Энэ нь ямар ч химийн нэгдэл агуулаагүй учир эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бөгөөд эсрэгээрээ амны хөндийг эрүүл байхад тусална. Орой унтахаасаа өмнө шүдээ энэ найрлагаар сойз ашиглан угааж, сайтар үрээрэй. Шүд нэг бүрчлэн анхаарч угаагаарай. Хэдхэн хоногийн дотор гэхэд л таны шүд мэдэгдэхүйц цагаарч өнгөө засна. Тиймээс эргэлзэлгүйгээр хэрэглээд үзээрэй.