Үүнээс өдөрт нэг аягыг ууж, бэлхүүсээ 5 см нарийсгаарай. Дөрвөлжин бэлхүүс минь одоо л нэг хэлбэртэй болсон шүү!

Турсан ч гоё бэлхүүстэй болж чаддаггүй хүмүүс олон байдаг. Тэр үед яахаа мэдэхгүй зүгээр л бууж өгдөг талтай. Тэгвэл одооноос та бидний танилцуулах аргыг хэрэглээд, бэлхүүсээ нарийсгаж, гоо үзэсгэлэнгээ тодотгоорой.

Орц:

  • Ус – 1 литр
  • Лаврын навч – 5 ширхэг
  • Синнамон буюу шанцай – нэг мод

Хийх арга:

Усаа буцалгаж, дээр нь лаврын навч болон синнамоноо хийж ахин буцалгаарай. Дараа нь гал дээрээс авч, хөргөнө.

Өглөө сэрсэн даруйдаа буюу өлөн дээрээ бэлтгэсэн цайнаасаа нэг аягыг уугаарай. Энэ нь таны бодисын солилцоог түргэсгэж, гэдсийг цэвэрлэнэ. Дараа нь өглөөний цайгаа уусны дараа ахин нэг аяга цай, оройн хоолны дараа дахин нэг аягыг уугаарай. Ингээд нийтдээ та 3 аягыг уух ёстой юм.

Ингээд хэдхэн өдөр болоход л гэдэс хэвлий хэсгээрээ маш хурдан турж, бэлхүүс тань улам бүр нарийсч, галбиржиж байгааг та анзаарах болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!