Бууцай, киви, таргийг хольж уугаарай. Орой уугаад унтахад өглөө гэдсийг маш сайн цэвэрлэнэ!

Сүүлийн үед хоол боловсруулах системийн асуудалтай хүмүүс олширч байна. Энэ нь хөдөлгөөний дутагдал, хангалттай шингэн зүйл уудаггүй цаашлаад буруу хооллолт зэрэгтэй холбогдоно. Харин эдгээр асуудлыг шийдэж, гэдсээ сайхан цэвэрлэхэд танд гүйлгүүлдэг цай, эм зэрэг хэрэггүй. Ердөө л байгалийн орц найрлагатай эрүүл смүтиг бэлтгэн уухад хангалттай юм.

Бидний танилцуулж буй смүти нь ердөө гуравхан орцтой. Аль ч дэлгүүрт орсон хамгийн түгээмэл худалдаалагддаг зүйлс билээ.

Орц:

  • Тараг – нэг аяга
  • Бууцай – 4-5 ширхэг
  • Киви – нэг ширхэг

Бэлтгэх арга:

Бууцайгаа угааж хэрчинэ. Кивигээ хальсалж, нимгэн хэрчээрэй. Одоо эдгээрийгээ тарган дээрээ хийх бөгөөд хамтад нь блендэрт хийж эргүүлнэ. Ингээд л таны амтат смүти бэлэн болох юм.

Та үүнийг оройн хоолны оронд ууж, гэдсээ цэвэрлэж болно. Ингэснээр та давхар жингээ бууруулж, улам бүр гоолиг болох бүрэн боломжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!