Амралтын өдрийн хоол: Хамгийн амархан бас амттай хийж болох чихэрлэг соустай тахиа

Энэ сайхан дулаахан, хаврын урь орсон амралтын өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байна. Харин энэ сайхан өдрийг амттай хоолтой хамт өнгөрүүлвэл илүү сайхан биш гэж үү? Өнөөдөр та бүхэндээ санал болгох хоол бол чихэрлэг соустай тахиа юм. Аманд ороод л хайлж, арааны шүлс асгаруулах энэ хоолыг хэн идэхийг хүсч байна? Ингээд хамтдаа хоолныхоо жортой танилцъя.

Орц:

  • Тахианы гуя – 800 гр
  • Гурил – 30 гр
  • Крахмал – 20 гр
  • Давс – амталгаагаар
  • Өндөг – 1 ширхэг

Соус бэлтгэхэд:

  • Элсэнчихэр – 3 амны халбага
  • Зөгийн бал – 3 амны халбага
  • Кеткуп – 6 амны халбага
  • Гучүжан – 3 амны халбага
  • Гүзээлзгэний варень – 3 амны халбага
  • Гүнжидийн үр

Хийх арга:

Эхлээд тахианы гуяаа шулж, махаа жижиглэж хэрчинэ. Үүнийгээ давс перецээр амталж хэсэг амраагаарай. Одоо махаа эхлээд өндөг, дараа нь гурил болон крахмалд дүрж авна. Тогоондоо тос халааж, махаа шарж аваарай.

Үүний дараа жижиг саванд соусны орцнуудаа хийж, халаана. Ингээд соусаа бэлэн болсны дараа шарсан тахианы махтайгаа сайтар хольсноор бидний дурлан иддэг чихэрлэг соустай тахиа маань бэлэн болох юм.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!