Эмч нарын зөвлөсөн хүүхдээ эрүүл өсгөх 5 дүрэм

Эцэг эх бүр л үр хүүхдээ эрүүл, саруул өвчингүй өсөж томроосой хэмээн хүсдэг. Гэвч заримдаа хүүхдээ өсгөх гэж хэт их хичээснээс болж буруу зүйл хийх нь бий. Иймд бид та бүхэндээ эмч нарын зөвлөсөн, хүүхдээ эрүүл чийрэг, цоглог өсгөхөд туслах 5 аргыг зааж өгье!

1.Хэзээ ч битгий дур мэдэж эм өг!

Хүүхдээ өвдөж, өвчиндөө зовиурлахад ээж, аавууд хүүхдээ хурдхан дээрдээсэй гэсэндээ өөрсдөө дур мэдэн оношлож, эмийг замбараагүй өгдөг. Гэхдээ эм чихэр биш гэдгийг та үргэлж санаарай. Энэ нь эсрэгээрээ хүүхдийн эрүүл мэндийг гэмтээж болох юм.

2. Дархлааны системийг сайжруул

Хүүхэд унтах цагтаа тайван унтаж, харин тоглох үедээ гүйж харайж хөгжилдсөнөөрөө биеэ чийрэгжүүлэх, дархлааны системээ санаанд оромгүй ихээр сайжруулж байдаг. Мөн хүүхдийг аль болох 6 сар хүртэл нь хөхөөр нь дагнан хооллож хэвшээрэй. Цэвэр агаарт салхилуулж, эрт унтуулж хэвшвэл, хүүхэд эрүүл чийрэг өсөж томорно.

3. Тэвчээртэй байгаарай

Заримдаа хүүхэд томроход, өмнө нь өвддөг байсан өвчин, зовиурууд аажим арилдаг. Бага насны хүүхдэд түгээмэл тохиолддог тэдгээр зовиурууд нь ердөө л насны онцлог байж болох шүү дээ.

4. Дархлаажуулалтын вакциныг заавал хийлгэ!

Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ вакцин хийлгэх нь маш буруу хэмээн боддог. Гэвч ингэснээр бид маш олон зүйлийг буцааж авна. Үнэндээ вакцины тусламжтай эмчлэгдэх боломж сайн юм билээ.

5. Шинж тэмдгийг анзаар

Бид заримдаа хүүхдэдээ илрээд байгаа шинж тэмдэг бүрийн сайн ажиглаж, өвчнийг зөв оношилж чадахгүй, буруу эмчилгээг эхлүүлдэг. Гэвч энэ нь цаг хугацаа алдахаас гадна, хүүхдийн эрүүл мэндийг хохироох болно. Иймд илэрч байгаа шинж тэмдгийг сайтар анзаарч, мэргэжлийн эмчийн тусламжийг аваарай.

Хатгаа авсан үед хүүхэд амьсгалах хүнд болох, арьсны өнгө өөрчлөгдөх, хоолны дуршил буурах, уур уцаартай болох, халуурах

Харин бронхитны үед халуурна, ханиалгана, хүч тамиргүй болох, толгой өвдөх, хөлрөх, арьсны өнгө өөрчлөгдөх, амьсгалахад хүнд болох  зэрэг шинжүүд илэрнэ.

Бонус

Мөн судлаачид нэгэн сонирхолтой судалгааг гаргажээ. Хүүхэд хэрвээ гараа атгаж байвал гэдэс нь өлсөж байгааг илтгэнэ. Харин гараа дэлгээтэй байлгавал цатгалан байгаагаагийн шинж гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!