Таны амьдралыг сүйтгэж байгаа найзыг хэрхэн мэдэх вэ?
Амьдралынхаа баяр жаргалыг хуваалцах, эрхэм сайн найзууд хүн бүрт л байдаг. Бид тэдний тусламжтай амьдралаа илүү сайхан, гэгээлгээр мэдэрч, тайтгарлыг олж авдаг шүү дээ. Харин жинхэнэ анд нөхрийг хэрхэн таних вэ? Таны найз арай амьдралыг тань сүйтгээд байгаа юм биш биз?
Муу найзыг хэрхэн таних вэ?
Ийм найзуудыг танихад маш бэрх. Гэвч энэ нь мэдээж бүр боломжгүй гэсэн үг биш шүү дээ. Тэдний харахад маш найрсаг, нөхөрсөг мэт санагдана. Гэвч түүнтэй ярилцаж эхэлмэгц, нэг л зүйл буруу байгааг мэдрэх болно. Тэгвэл та найзтайгаа харилцан ярилцахдаа нэг ажиглаад үзээрэй.
1. Нууц хадгалдаггүй
Муу найзыг таних хамгийн эхний явдал бол тэр таны итгэж найдан хэлсэн нууцыг хэн нэгэнд тоомжиргүйгээр хэлж орхидог.
2. Зөвхөн өөрийнхөө тухай ярьдаг
Сайн найзыг шинжих, илтгэх бас нэгэн арга бол сонсох чадвар юм. Гэтэл тэр таныг сонсохгүй цаг мөч бүрт өөрийнхөө тухай яриад байвал мэдээж онцгүй шүү дээ.
3. Тэр бусдын өөг олохдоо маш сайн
Энэ хорвоод төгс хүн гэж үгүй. Гэтэл тэр таны сайхан талыг харах бус, үргэлж өө сэв ирээд байвал нэг их итгээд хэрэггүй болов уу.
4. Цаг өгдөггүй
Хэрвээ тэр хүсвэл таны завтай, завгүй, унтаж байгаа эсэх нэг их сонин биш. Цагийг нь үргэлж тулгаж, эсвэл хүссэн үедээ хугацааг нь тулгаж холбогдоно.
5. Үргэлж буруутгадаг
Ямар нэгэн зүйл буруу болох үед тэд бүх бурууг бусдад тохдог. Өөртөө хэзээ ч жинхэнэ бурууг өгдөггүй. Хэрэв таны найз ийм бол тэр таны амьдралыг сүйтгэх болно.