Би алимны хальсан дээрх хорт бодисыг ингэж цэвэрлэдэг. Гүйцэт цэвэрлэхэд 1 минут хангалттай!

Та дэлгүүрээс алим худалдаж авчихаад арчсан болоод шууд идчихдэг бол, хүүхэддээ алимыг нь зүгээр л усаар угаагаад өгчихдөг бол доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу!

Алим нь чихэрлэг жимсний төрөлд багтах ба зүрхний ажиллагааг тэтгэж өтгөн хаталтаас сэргийлэх, суулгалтыг зогсоох ид шидтэй жимс юм. Мөн үе мөчний өвчнийг илааршуулж уушиг тэлж түүний ажиллагааг идэвхжүүлдэг гэнэ.

Өдөр бүр нэг ширхэг алим идэж заншвал та ханиад томуунаас урьдчилан сэргийлэгдэж дархлаа сулран өвчин тусах магадлал эрс буурах юм. Дунд хэмжээний алимд 80 калори илчлэг агуулагддаг ба АНУ-д топ жимсний жагсаалтын 2-рт алим бичигддэг , нэгд жүрж байдаг юм байна. Мөн алимны хальсанд хавдрын өсөлтийг зогсоох бодис байдгийг эрдэмтэд тогтоосон аж.

Алимны хальсанд олон ашигтай элемент, витамин агуулагддаг ч дэлгүүрийн лангуун дээрээс авсан алимны хальсан дээр маш их хор хөнөөлтэй лав шүршигдсэн байдаг юм байна. Иймд та бүхэндээ заавал мэдэж байх ёстой, алимыг хамгийн хялбар хорт бодисоос нь салгах нэгэн зөвлөгөөг хүргье.

Танд хэрэгтэй зүйлс:

  • Худалдаж авсан алим
  • Хүнсний сода
  • Нимбэгний шүүс
  • Халуун ус

Хэрхэн хийх вэ?

1. Буцалгасан халуун усаа алиман дээрээ хийнэ.

2. Жимсний гадаргууд байгаа лав хэмээх өнөөх хортой бодис маань тэр дороо тодрох болно.

3. Нимбэгний шүүс болон хүнсний содоо алиман дээрээ жигд цацаж өгнө.

4. Бүлээн усаа алим, содны холимог дээрээ хийнэ.

5. Алим бүрээ шүдний сойзоор цэвэрлэнэ.

6. Цэвэрхэн алим идэж байж та эрүүл мэндээ хамгаалах ба өдөр бүр алим идвэл эмч хэрэггүй гэсэн хэлц үг ч байдаг билээ.

Энэ мэт сонирхолтой мэдээлэл, зөвлөгөө, бодит хүмүүсийн түүхээс уншихыг хүсвэл бидэнтэй өдөр бүр хамт байж, бидэнтэй нэгдээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!