Биедээ олон хоногоор өтгөнөө хадгалж, гадагшлуулж чадахгүй байх нь хамгийн аюултай! Гэдэс цэвэрлэх хамгийн шилдэг ЭКО арга

Та бидний хэвлийн гадна хэсэгт хоолны дэглэмийн алдаанаас үүсэлтэй нилээд хэдэн кг-ийн жинтэй өөх бий болдог. Гадна хэсэгтээ өөхлөттэй ч доторх ходоод гэдсэнд хэр их өтгөн хуримтлагдсаныг мөн таашгүй билээ.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд долоо хоногт 3-4 удаа доорх аргаар гэдсээ цэвэрлэж эрүүлжиж байхыг зөвлөж байна. Биедээ олон хоногоор өтгөнөө хадгалж, гадагшлуулж чадахгүй байх нь хамгийн аюултай хэрэг бөгөөд хоол боловсруулах эрхтний эрүүл мэнд нь биеийн ерөнхий эрүүл мэнд, гоо сайхантай шууд холбоотой байдаг байна.

Хэрэв та өтгөн хаталттай, олон хоногоор зовж шаналдаг бол доорх эрүүл мэндийн ундааг бэлтгэж хэрэглээрэй. Энэхүү ундаа нь бичил орчинг сэргээж, ходоод гэдэсний замын үйл ажиллагааг хэвийн болгоход туслах болно.

Хэрэгтэй зүйлс:

  • 1 ц/халбага зөгийн бал
  • 200 гр ус
  • 1 цайны халбага маалингын үр
  • 1 халбага Керри цэцгийн үр
  • 1 алим

Бэлтгэх арга:

Алимаа жижигхэн шоо хэлбэртэй хэрчинэ.

Холигчинд алим, ус, маалингын үр, керри цэцгийн үр, зөгийн балаа хольж бэлтгэнэ.

Тө өглөө бүр цайгаа уухаасаа 30 минутын өмнө энэ ундааг бэлтгэж уугаарай. Эмчилгээний курс наад зах нь хоёр долоо хоног юм. Chia буюу керри цэцгийн үр нь бодисын солилцоог сайжруулах замаар биеийн жинг багасгаж өгдөг сайн талтай бүхэл үр юм шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!