Нүүрэндээ үрчлээс үүсгэхгүйгээр хэрхэн зөв унтаж, амрах вэ?

Үрчлээс нь арьсан дахь коллаген, уян хатан байдал алдагдсанаас болж үүсдэг. Мөн булчингийн агшил, сулрал ч мөн нөлөөлнө. Нүүр дүүрэн инээмсэглэдэг хүний царайнд сэтгэл хөдлөлийн үрчлээс нэмэгдсэн байдаг. Мөн буруу дэрэн дээр унтах, арьсаа дарж унтсанаас болж нүүрэнд маш олон үрсчлээс нэмэгдсэн байх нь бий. Иймд үрчлээс сэргийлэх арга замууд болон, хэрхэн зөв унтах тухай танд зааж өгье!

1. Нуруугаараа дээш харж унтах

Хажуугаар унтах нь тав тухтай, илүү сайхан унтаж амрах нөхцлийг бүрдүүлдэг ч гэсэн үрчлээс үүсгэх гол нөхцөл болдог. Иймд та аль болох нуруугаараа дээш харж унтахыг хичээгээрэй.

2. Шөнийн тос түрхэж хэвших

Шөнийн тосыг түрхэж хэвших нь олон ач холбогдолтой. Үүнээс хамгийн чухал нь таны арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, арьсанд үрчлээс үүсэхээс сэргийлж өгдөг. Мөн хөгшрөлтийг удаашруулдгаараа онцлогтой юм.

3. Кокосын тос түрхэх

Маск нь хэсэгхэн зуур нь таны арьсыг чийгшүүлэх болно. Харин кокосын тосыг хэрэглэж хэвшсэнээр таны арьс илүү уян хатан болж, үрчлээс үүсэхээс сэргийлэх болно.

4. Сайн унтаж амрах

Та шөнийн турш 7-9 цаг унтаж байж, илүү эрүүл бас залуу харагдаж чадна. Биднийг унтаж байх зуур биед меланин хэмээх бодис ихээр ялгарч, дархлааны системийг сайжруулж, хөгшрөлтийг удаашруулдаг.

5. Унтаж байгаа ороо соль

Тухгүй орон дээр унтсанаар таны нуруу өвдөх, шөнөсайн унтаж амарч чадахгүй гээд олон сөрөг үр дагавартай. Тиймээс тав тухтай орыг сонгох нь чухал юм.

6. Тухтай, эрүүл мэндэд тустай дэрийг сонгох

Дэрээ аль болох чийг татахгүй, халуу оргихгүй, сэрүүн чанарын байхаар сонгоорой. Мөн дэрний уутыг тогтмол угааж ариутган, цэвэр даавуун материалтай байхаар сонгох нь зөв.

7. А витамин уу

Витамин А нь таны арьсыг эрүүл, уян хатан байхад тусална. Мөн үүсч байгаа жижиг үрчлээсийг бүдэгрүүлж арилгах болно. Түүнчлэн таны нүдний харааг ч мөн сайжруулна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!