Бүсгүйчүүдийн ичимдэг эрхтнээс таагүй үнэр гарахад хүргэдэг 5 алдаа

Бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэн, цэвэр ариун байдлыг эрхэмлэгч нууц эрхтнээс заримдаа таагүй үнэр гарч, өөртөө итгэх итгэлийг эвдэх нь бий. Гэвч энэ нь залруулж боломгүй хэцүү зүйл биш. Ердөө таны өөрөө ч мэдэлгүй гаргадаг дараах хүчин зүйлсээс болдог юм.

1. Буруу арчилдаг

Эмзэг эрхтнийг 7 хоногт 3-4 удаа зориулалтын савангаар савандаж угаах хэрэгтэй. Харин бусад үеүдэд бие засах бүртээ усаар угаах нь зөв юм. Ингэснээр дах.ин таагүй үнэр гарахгүй

2. Хэт бариу өмд өмсөх

Биеийг хэт барьсан өмд өмсөх нь тийм ч зөв зүйл биш. Зөвхөн өмд гэлтгүй, үүнд дотоож ч мөн багтана. Ингэснээр үтрээний үрэвсэл үүсэх болон нян үржих таатай нөхцлийг бүрдүүлж байдаг.

3. Нийлэг материалын дотуур хувцас өмсөх

Иймэрхүү материалтай дотуур хувцас нь агаар нэвтрүүлэх чадвар муу учраас үтрээг өвчлүүлдэг. Ингэснээр үтрээ чийглэг байдлаа алдаж, мөөгөнцөр гэх мэт олон төрлийн бактерийн өвчлөлөөр өвдөнө.Иймээс цэвэр даавуун дотуур хувцсыг сонгоорой.

4. Тампон болон хэрэглэлийг угаалгын өрөөнд хадгалдаг

Ариун цэврийн хэрэглэлийг угаалгын өрөөнд хадгалснаар, чийг тунадаснаас болж нян үржиж, тэр нь үтрээг өвчлүүлдэг. Тиймээс тэдгээрийг хуурай, сэрүүн газар хадгалах нь хамгийн тохиромжтой.

5. Усны хувцсыг удаан өмсдөг

Усны хувцсыг хэт удаан өмссөнөөс болж, агааргүй, чийгтэй нөхцөлд нян болон мөөгөнцөр үржиж, үтрээг өвчлүүлдэг. Тиймээс та усанд сэлсний дараа түргэн хуурай хувцас өмсөж байгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!