Хамгийн өхөөрдөм үлгэр жишээ хосууд

Монголын урлаг соёлын гэлтгүй маш олон хосууд өөрсдийн нэг өдрийн амьдралаа хэрхэн өнгөрүүлсэн талаар бичлэг хийж “Youtube” хуудсанд байршуулдаг болсон билээ. Энэхүү бичлэгийг Влог хэмээн нэрлэдэг бөгөөд өөрт тохиолдсон сонирхолтой содон зүйлсийг бусадтай хуваалцаж нийгэмд эерэг, зөв санааг түгээхэд оршдог.

Тэгвэл бид энэ удаад “Youtube” хуудсанд Jason & Jayel хэмээх маш хөөрхөн бичлэг оруулдаг сувагтай Ш.Билэгсайхан болон Б.Оюунномин нарыг онцолж байна.

Тэд хоёулаа “116 dance studio”-ын бүжгийн багш нар бөгөөд өөрсдийн сонирхлоороо Влог хөтлөж маш олон үзэгчтэй болоод байгаа билээ. Анх 3, 4-р хорооллын UB Dance бүжгийн сургалтанд Билэгсайхан нэг жил бүжгийн бэлтгэл хийж байгаад багш болсны дараа Оюунномин шавь болон орж ирснээр тэдний үерхлийн эхлэл тавигджээ.

Орчин үеийн залуусын амьдралын хэв маяг, тэдний хүсэл мөрөөдөл болон хэрхэн хамтдаа бүхнийг бүтээж байгаа талаар маш өхөөрдөм, сонирхолтой, хэзээ ч уйдамгүй бичлэгүүдийг ЭНД дарж сонирхоорой.  Дашрамд дурдахад манай Ontslog.COM сайтын хамт олон тэдний үнэнч үзэгчид бөгөөд дараагийн бичлэг орохыг тэсэн ядан хүлээж байгаа шүү… Ингээд царайлаг, өхөөрдөм, үлгэр жишээ хосуудын зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк: www.facebook.com/jasonandjayel

Инстаграм: www.instagram.com/jasonn116www.instagram.com/jayel116/

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!