Хэрхэн “булбарай” хөлтэй болох вэ? Хөлийн ул хуурайшиж, хагарах асуудал ард хоцорлоо!

Хөлийн ул, өсгийний арьс хуурайшин, хатуурч, бүр хагарах асуудал олон хүнд тохиолддог. Хувь хүний онцлог, аминдэмийн дутагдал, хөлд эвтэйхэн биш гутал өмсөх, хувийн ариун цэвэр муу болон мөөгөнцрийн өвчлөл зэрэг олон шалтгаанаас үүдсэн байдаг.

Хэрэв цаг тухайд нь арьс хуурайшиж байгаа шалтгааныг тогтоохгүй бол хөлийн ул хагарах, цаашлаад мөөгөнцрийн өвчлөл тархах зэрэг олон талын аюултай.

Хэрэв та хөлийн арьсаа зөөлрүүлж, хагарахаас сэргийлэх, мөн мөөгөнцөр үүсэхээс сэргийлэх үр дүнтэй арга эрэлхийлж байгаа бол, бид яг танд тохирсон зөвлөгөө өгье. Тус бэлдмэлийг нэг удаа хэрэглэхэд та үр дүнг нь мэдрэх болно!

Өсгийний маск

Хөлийн өсгий хэсгийн хагарсан арьсыг зөөлрүүлэх түрхлэг хэрхэн бэлтгэх аргыг зааж өгье.

Орц:

  • 70%-ийн уксусын уусмал
  • 200 грамм цөцгийн тос

Хэрхэн бэлтгэх вэ?

1. Түүхий өндөгний гадна талыг сайтар угааж, аяганд хийнэ. Өндгөн дээрээс уксусын хүчил хийнэ /өндөг ил гарахгүй болтол уксусын хүчлийг дүүргэж хийнэ/. Ингээд харанхуй газарт 5 хоног байлгана.

2. 5 хоногийн дараа өндөгний хальс хайлж, тунадас үүссэн байх болно.

3. Хоолны халбагаар өндгийг эвтэйхэн гарган авна /уксусны нөлөөгөөр өндөг чанасан мэт болсон байна/. Өндөгнийхөө гадна талын хальсыг хуулж, өндгөө халбагаар нухна. Нухсан өндгөн дээрээ уксусны хүчилд үүссэн тунадасыг нэмж, дахин хутгана.

4. Дээрээс нь цөцгийн тос нэмж, дахин хутгана. Бэлэн болсон түрхлэгээ таглаатай саванд хийж, хөргөгчид байрлуулна. Маргаашнаас нь түрхлэгийг хэрэглэж болно!

Унтахаасаа өмнө хөлөө давстай усанд дүрж, хуурай болтол нь сайтар арчаарай. Хуурайшиж, хагарсан хэсэгт түрхлэгээ түрхэж, гялгар уутаар ороон, оймс өмсөөд унтана.

Өглөө хөлөө бүлээн усаар савандаж угаагаад, түрхлэгийн нөлөөгөөр зөөлөрсөн арьсыг нь сайтар үрж цэвэрлээрэй. Дараа нь мэдээж хөлөндөө тос түрхэхээ бүү мартаарай.

Түрхлэгийн үр дүн эхний өдөр л мэдрэгдэнэ. Шаардлагатай тохиолдолд хөлийн хагарсан арьс бүрэн зөөлөрч, гуужих хүртэл энэ аргыг давтаж болно.

Найз нөхөддөө ч энэхүү аргыг хуваалцахаа бүү мартаарай!

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!