Алтан товч цэцгийн цайг заавал уух 6 шалтгаан: Үүний ачаар л би хөл дээрээ боссон!

Алтан товч цэцэг нь эмийн ургамлын тоонд багтана. Ходоод гэдсийг тайвшруулж, гэдэс дүүрэх, базлаж өвдөх шинжүүдийг дарахаас гадна, сэтгэл санааг ч мөн тайвшруулдаг. Унтахын өмнө уугаад унтвал та бат бөх гүн нойрсох болно. Түүнээс гадна эрүүл мэндийн өндөр ач холбогдолтой болохыг дараах мэдээллээс аваарай.

1. Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана

Та сарын тэмдэг ирсэн үедээ дараах цайг уугаарай. Ингэснээр сарын тэмдгийн өвдөлт болон зовиур багасаж, сэтгэл санааг ч мөн давхар дээрдүүлэх болно.

2. Арьсыг эмчилж, жижиг шархыг эдгээнэ

Алтан товч цэцгийн тос нь эгзэм болон арьсны бүхий л таагүй өвчнийг анагаах тустай. Иймд та жижиг шарх авсан бол тус цайг уугаарай. Өвдөлтийг ч мөн давхар анагааж өгнө.

3. Тайван нойрсож, амрахад тусална

Хэрэв унтахад хэцүү санагдаж байвал та унтахын өмнө тус цайг уугаад унтаарай. Ингэвэл сэтгэл санааг тайвшруулж, бат бөх нойрсоход тусална.

3. Хавдраас урьчилан сэргийлнэ

Итгэхэд үнэхээр хэцүү ч гэсэн, алтан товч цэцгийн цай нь бүхий л төрлийн хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг.

4. Цусан дахь сахарын хэмжээг бууруулна

Алтан товч цэцгийн цай нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг болохыг судлаачид илрүүлсэн. Иймд чихрийн шижин өвчтэй хүмүүс уухад тохиромжтой. Түүнчлэн урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг.

5. Гэдсэнд хий дүүрэхээс сэргийлдэг

Гэдэсний хийг түргэн гаргахаас гадна, гэдсэнд хий хуримтлагдахаас сэргийлдэг. Тиймээс та хоол идсэний дараа алтан товч цэцгийн цайг уугаарай.

Цай нь дээрх зүйлсээс гадна дараах ач тустай:

  • Эмийн хорыг гаргана
  • Харшлыг намжаана

Цайг бэлтгэхдээ:

700 мл буцалсан усанд 2-3 см цагаан гааны хэрчим хийгээд дээр нь 2 цайны халбага хатаасан алтан товч цэцгийн хандыг хийгээрэй. Мөн дээр нь тал цайны халбага нимбэг хийж болно. Хүсвэл 1 цайны халбага зөгийн бал хийж өгөөрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!