Цагаан хувцасны өнгө сэргээх “шалгарсан” 5 арга. Торгомсог материал болон дотуур хувцсанд гайхалтай үр дүнтэй!

Эдгээр аргыг хэрэглэснээр цагаан хувсан дээр тогтсон толбыг ор мөргүй арилгаж, таны хувцасны өнгө сэргэх болно. Үр дүнг нь та үнэхээр гайхшрах болно!

Цагаан хувцсан дээр тогтсон толбо арилгах болон угаалгын машинд угааснаар өнгөө алдаж, сааралтсан, мөн шаргалтсан хувцас, ор дэрний давуу зэргийг “цасан цагаан” өнгөтэй болгохыг хүсвэл дараах аргыг туршаарай.

Торгомсог материалтай хувцас, дотуур хувцас зэрэг цайруулагч хэрэглэж болдоггүй хувцсанд энэ арга төгс тохирно.

Цасан цагаан өнгийг хэрхэн сэргээх вэ?

1.Нимбэгний шүүс

Хөлс болон тостой хоолноос үлдсэн толбыг арилгагч бодис нимбэгний шүүсэнд агуулагддаг.

Торон, торгон материалд энэ цайруулагч төгс зохицно. Толбыг арилгаж, хувцасны цагаан өнгийг сэргээнэ.

Орц:

  • 1 аяга шинэхэн шахсан нимбэгний шүүх /250 мл/
  • 2 литр ус

Хэрхэн хэрэглэх вэ?

1. 2 литр усаа буцалгаад, шинэхэн шахсан нимбэгний шүүсээ нэмнэ.

2. Уусмалаа тухайн угаах хувцасны зааварт заасан температур хүртэл хөргөнө.

3. Уусмалдаа хувцсаа хийгээд 2 цаг дэвтээнэ.

4. 2 цагийн дараа уусмалд дэвтээсэн хувцсаа гаргаж ирээд, толбо тогтсон хэсгийг дахин нимбэгний шүүсээр үрнэ.

5. Хувцсаа угаалгын машинд хийж тухайн хувцсанд тохирох горим дээр тааруулан угаана.

2. Хүнсний давс

Энгийн хүнсний давс нь – гайхалтай цайруулах үйлчилгээтэй. Хувцасны зах, имжээр, суганы хэсэгт тогтсон хөлсний толбыг гайхалтай арилгадаг.

Орц:

  • 1 хоолны халбага давс /10 грамм/
  • тал нимбэгний шүүс

Хэрхэн хэрэглэх вэ?

1. Нимбэгний шүүсэн дээрээ давс нэмээд, уустал нь хутгана.

2. Бэлэн болсон уусмалаа хувцасны бохирдсон, толбо тогтсон хэсэгт түрхэнэ.

3. 30 минут болсны дараа сойзоор бага зэрэг үрж, дараа нь хувцсыг энгийн аргаар угаана.

3. Цагаан цуу

Цагаан цуу нь усны хатуулгыг зөөллөгч. Цагаан цуу нь сүмс, үзэгний чернил, хөлс зэргээс үлдсэн толбыг гайхалтай арилгадаг. Мөн хувцасны цаг, суга хэсэгт үлдсэн эвгүй үнэрийг дарахаас гадна бактери устгаж, ариутгах үйлчилгээтэй.

Орц:

  • 1 аяга цагаан цуу – уксусын хүчил биш гэдгийг анхаар! – /250 мл/
  • 2 литр буцалсан ус

Хэрхэн хэрэглэх вэ?

1. Буцалсан усанд цагаан цуугаа хийж хутгана.

2. Цагаан цуутай усанд хувцсаа хийж, 8 цаг дэвтээнэ.

3. Дараа нь хувцсаа угаалгын машинд угаана. Үйлчилгээг нь нэмэгдүүлэхийн тулд угаалгын машины зайлагчны тасалгаанд хагас аяга цагаан цуу нэмж болно.

4. Борын хүчил

Борын хүчил нь эмийн сангуудад худалдаалагддаг. Усанд хурдан уусдаг, цагаан өнгийн нунтаг бодис. Аж үйлдвэрлэлд угаагч болон ариутгагч бодис бэлтгэхэд ашигладаг.

Борын хүчил нь хувцасны гүнд нэвтэрч, удсан толбыг ч арилгах гайхалтай үйлчилгээтэй.

Орц:

  • 50 грамм нунтаг борын хүчил
  • 3 литр ус

Хэрхэн хэрэглэх вэ?

1. Борын хүчилтэй ажиллахдаа заавал ч үгүй хамгаалалтын бээлий өмсөөрэй. Таны гарын арьсыг түлж мэднэ!

2. Борын хүчлийг усанд уусгаад, тус уусмалд хувцсаа 3 цаг дэвтээнэ.

3. Дараа нь хувцсаа угаалгын машинд энгийн горимд угаана.

5. Цитрусын жимсний хальс

Цитрусын жимсний хальсны ханд нь хувцсыг цайруулж, бага зэргийн толбыг арилгахад тустай. Мөн хувцсанд тань тансаг үнэр бэлэглэнэ.

Бүсгүйчүүд ээ, дотуур хувцсаа цайруулж, цасан цагаан өнгийг нь сэргээхэд тус аргыг ашиглахыг зөвлөж байна!

Орц:

  • 5 ширхэг нимбэг, аль эсвэл жүрж, мандарины хальс
  • 2 литр ус
  • 2 хоолны халбага устөрөгчийн хэт исэл /устөрөгчийн перекись/ – 20 мл

Хэрхэн хэрэглэх вэ?

1. 2 литр усанд цитрусын жимсний хальсыг хийж, буцалгана.

2. Хөргөсөн уснаас цитрусын жимсний хальсыг шүүж авна.

3. Шүүсэн уусмал дээр устөрөгчийн хэт исэл нэмээд, хутгана.

4. Хувцсаа уусмалд хийгээд 2 цаг дэвтээнэ.

5. Дараа нь хувцсаа энгийн аргаар угаагаарай.

Эдгээр аргыг хэрэглэхийн тулд та хувцсаа өнгөө алдаж, шарлахыг хүлээх хэрэггүй. Цагаан өнгийн хувцсандаа үргэлжид хэрэглэснээр, цасан цагаан өнгийг нь хадгалах боломжтой!

Батлагдсан эдгээр шилдэг аргыг хэрэглэж заншихыг зөвлөж байна.

Мэдээж найз охид, бүсгүйчүүдтэйгээ хуваалцахаа ч бүү мартаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!