Өдөрт нэг ширхэг авокадо идээд зүрхний өвчнөө эдгээж, эмчилж байгаа хүмүүс улам бүр нэмэгдсээр байна. Ердөө ганц авокадо байхад л таны эрүүл мэндийг хариуцна!

Авокадо гэхээр нэг л хол сонсогдож байна уу? Энэхүү жимс нь манайд орж ирээд багагүй хугацааг үдэж байгаа ч, хүмүүсийн хэрэглээнд нэвтрээд удаагүй байна. Хүмүүс энэ жимсний тухай сонссон байдаг ч, хэрэглэж үзсэн нь ховорхон. Гэхдээ одоо таны орсон дурын томоохон дэлгүүр, супермаркет болон захад энэхүү жимс худалдаалагдаж байгаа тул хаанаас олох вэ гэж зоволтгүй юм.

Дэлхий дээрх хамгийн ашигтай жимс бол авокадо. Энэ нь өөртөө маш их хэмжээний ашигтай амин дэмийг агуулдаг бөгөөд таны эрүүл мэндийн манаанд зогсох болно. Нэг ёсондоо авокадог хэрэглээд байвал, өвдөх, эм тариа гээчийг мартах юм.

АНУ-ын зүрхний төвд хийгдсэн нэгэн судалгаагаар өдөр бүр нэг ширхэг авокадо идсэнээр зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал буурахаас гадна энэ төрлийн өвчтэй хүмүүсийн биед эерэг өөрчлөлт гарч, бага багаар биеийн ерөнхий байдал сайжирч эхэлсэн байна.

Судалгаанд 21-70 насны 45 хүнийг хамруулсан бөгөөд тэднийг 3 хэсэгт хувааж, өөр өөрөөр хооллосон аж. Эхний бүлгийн хүмүүст өөх тос ихтэй хоол хүнс, хоёрдугаар бүлгийн хүмүүст энгийн хоол хүнс, гуравдугаар бүлгийн хүмүүст өдөр бүр авокадо өгч байв. Судалгааны үр дүнд авокадо идэж байсан хүмүүсийн цусан дахь холестрины хэмжээ буурч, зүрхний үйл ажиллагаа сайжирсан байжээ.

Үүнээс үндэслэж авокадо нь зүрхэнд сайн төдийгүй эрүүл мэндэд олон талаар тустай болохыг баталсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!