Өглөө бүр энэ хүнсийг хэрэглэснээр илүүдэл жингээ богино хугацаанд хасна!
Хүнсний дэлгүүр бүрт зарагддаг энэхүү “ид шидтэй” бүтээгдэхүүн нь цусны даралтыг тогтворжуулж, цусан дахь холестерины түвшинг бууруулахаас гадна хорт хавдраас сэргийлэх ач тустай!
Өглөөний цайгаа заавал ууж хэвшээрэй. Учир нь өглөөний цай хамгийн чухал!
Өглөөний цайнаас бид бүх л өдрийн эрч хүчээ авдаг. Өглөөний цай нь та бидний бие организм дахь бодисын солилцоог сайжруулдаг. Тиймээс илүүдэл жингээ хасахыг хүсч байвал өглөөний цайгаа заавал ууж хэвшээрэй.
“Annals of Nutrition & Metabolism” сэтгүүлд сүүлд нийтлэгдсэн судалгааны ажилд овъёосны каш нь хамгийн тохиромжтой өглөөний хоол гэжээ. Судалгаанд 36 хүнийг 3 бүлэгт хуваан хамруулсан байна. Бүлэг тус бүр хоногт 350 калориос хэтрэхгүй хүнс, тэжээл хэрэглэжээ. Эхний бүлэг – өглөөний цайндаа овъёосны каш, хоёр дахь бүлэг – эрдэнэшишийн будаа идэж, гурав дахь бүлэг – өглөөдөө зөвхөн ус ууж байжээ. Харин өдөр болон оройд адил хоол иджээ.
Эмч нар судалгаанд хамрагдсан хүмүүсийн цусан дахь сахар болон инсулины хэмжээг тогтмол хэмжиж байв.
Эхний бүлэг өглөөний цайнаас хойш 3 цагийн хугацаанд цатгалан, эрч хүчтэй байсан төдийгүй өдрийн хоолонд 31% бага калори бүхий хоол идсэн байна. Ийнхүү овъёосны каш нь илүүдэл жинтэй хүмүүст төгс зохицох өглөөний хоол гэж эрдэмтэн судлаачид үзэж байна.
Харин үлдсэн хоёр бүлгийн хүмүүс өглөөний цайнаас хойш 3 цагийн дараа өлсөж эхэлжээ.
Овъёосны каш нь ходоодонд харьцангуй удаа шингэдэг бол эрдэнэшишийн будаа нь цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлж, хэсэг хугацааны дараа цусан дахь сахарын хэмжээ огцом буурдаг байна.
Овъёосны каш нь илүүдэл жинг бууруулж, калорийн хэрэглээг 31-50% танадаг.
Овъёосны ашиг тус:
Цатгалан байдал – өлсгөлөн байдлыг тайлдаг тул жингээ хасахыг хүсч буй хүн болгонд төгс тохирно. Мөн бодисын солилцоог сайжруулна.
Цусны даралтыг бууруулна – Овъёос нь цусны даралтыг тогтворжуулдаг. Тогтмол хэрэглэснээр цусны даралтыг 30% бууруулна.
Цусан дахь холестериныг бууруулна – овъёос нь ислэгээр баялаг. Тиймээс цусан дахь холестерины түвшинг бууруулах ач тустай. Мөн зүрх судасны өвчнөөс сэргийлж, зүрхний үйл ажиллагааны дутмагшил болон цус харвалтаас урьдчилан сэргийлнэ.
Хорт хавдраас урьдчилан сэргийлнэ – Овъёос нь түрүү булчирхай, өндгөвч, бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх ач тустай болохыг баталсан нэгэн судалгаа Британийн эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгджээ.
Хэрэв та өглөөний цайндаа тогтмол овъёос хэрэглэдэг бол түргэн хугацаанд илүүдэл жингээ хаяж, турах боломжтой. Өндөр үр дүнд хүрч, турах үйл явцыг түргэвчлэхийн тулд долоо хоногт 2-3 удаа дасгал хөдөлгөөнтэй хослуулбал зорьсон үр дүндээ хурдан хүрэх болно.