Миний гэдэс яг л исгэсэн гурил шиг унжсан, өмдөн дээгүүрээ сагасан байсан. Харин ердөө үүний тусламжтайгаар цэгцэрч, улам бүр галбирлаг болсоор байна!

Таныг туранхай, гоолиг болгох маш олон арга бий. Тэдгээрээс өөрт тохирохыг олох л хамгийн чухал юм. Өнөөдөр бид та бүхэндээ өөр нэгэн тураах аргыг танилцуулж байна. Энэ нь ихэнх хүнд таардаг учир эргэлзэж тээнэгэлзэлгүй туршаад үзээрэй. Үр дүнг нь мэдрээд та алмайрах болно шүү.

Энэхүү аргын гол орц найрлага нь зөгийн бал болон шанцай юм. Үрэвсэл, бактерийн эсрэг үйлчилгээтэй эдгээр бүтээгдэхүүн нь таны биеийг галбиржуулж, мөрөөдлийг тань бодит болгоно. Эдгээр нь хамтдаа бүр хүчтэй үйлчилгээ үзүүлдэг болохыг эрдэмтэд онцолжээ.

Орц:

  • Ус – 250 мл
  • Шанцай буюу синнамон – 1 халбага
  • Зөгийн бал – 2 халбага

Бэлтгэх арга:

Усаа буцалгаж, дээр нь синнамоноо хийж хутгаарай. Дараа нь амт оруулах зорилгоор зөгийн балаа нэмж, сайтар холих хэрэгтэй. Үүнийгээ өглөө сэрсэн даруйдаа өлөн дээрээ уугаарай. Дараа нь зайлшгүй кардио дасгал хийх хэрэгтэй. Ингэснээр үйлчлэлээ бүр сайн үзүүлж, таны мөрөөдлийг богино хугацаанд биелүүлэх юм.

Бид танд ердөө 4 минутын кардио дасгалыг санал болгож байна. Энэ нь хугацаа бага шаардах ч үзүүлэх нөлөө нь гайхалтай шүү. Та үсрэлттэй суултыг 20 тоогоор 6 удаа хийгээрэй. 20 удаа хийсний дараа 10 секунд амрах хэрэгтэй. Ердөө энийг л өглөө бүр ундаагаа уусны дараа хийхэд хангалттай юм.

Энэ нь таны бодисын солилцоог сайжруулж, хоол боловсруулах системийг дэмжих бөгөөд минут тутамд 13.4 калор шатаана. Тиймээс өөрийгөө дайчлаад хийгээд үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!