Ходоод гэдэсний үйл ажиллагаа дэмжиж, элэг уушиг цэвэрлэх брокколи болон алимны салат

Сүүлийн үед хүмүүс өөрсдийн эрүүл мэнд, хооллолтондоо илүү их анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай. Үүний ачаар Монголчуудын дундаж наслалт ч уртасна гэж найдаж байна. Бид л өөрсдийгөө, гэр бүлээ гэхгүй бол бидний өмнөөс хэн ч тэднийг минь хамгаалахгүй шүү дээ.

Тиймээс өдөр тутамдаа эрүүл хооллож, эрүүл мэнддээ илүү их цаг зав, хөрөнгө мөнгийг зарцуулж байх хэрэгтэй юм. Бидний өнөөдөр танилцуулах салат бол айл бүрийн гал тогоонд байдаг энгийн орцтой боловч гайхалтай үр нөлөөтэй. Энэ нь таны ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, элэг болон уушгийг цэвэрлэх аж.

Орц:

  • Брокколи – 1 багц
  • Лууван – 1 ширхэг (жижгэвтэр)
  • Ягаан сонгино – тал
  • Алим – 2 ширхэг
  • Хатаасан цангис – 100 гр
  • Майонез – 1 аяга
  • Тараг – 1 аяга
  • Нимбэгний шүүс
  • Элсэнчихэр – 2-3 халбага
  • Давс, перец – тал халбага

Хийх арга:

Брокколигоо угааж хэрчээд, саванд хийгээрэй. Үүн дээрээ нарийн хэрчсэн лууван, жижиглэсэн сонгино болон угааж дөрвөлжилж хэрчсэн алимаа хийнэ. Эцэст нь хатаасан цангис жимсээ нэмэх хэрэгтэй.

Майонез, тараг, нимбэгний шүүс, элсэнчихэр, давс перецээ хольж хутгана. Үүнийгээ хэрчсэн жимс ногоон дээрээ хийж, сайтар холиод таны амттай салат бэлэн болох юм.

Та энэхүү салатаар цагаан сарын баярын ширээгээ ч чимэх боломжтой. Улиг болсон нийслэл салатаас татгалзаж, зочиддоо эрүүл бас амттай салатаар бэлэг барихыг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!