Алдартай оддын гоо сайханчдын өгсөн “үрчлээнээс сэргийлэх, арилгах” зөвлөгөө

Ямар ч эмэгтэй хүн залуухан, халуухан харагдахыг хүсдэг. Гэхдээ энэ хүслээ зөвхөн дотроо тээж явах биш, ямар нэгэн үйлдэл хийж, арьсаа халамжлах хэрэгтэй юм. Та арьсаа зөв арчилж, өдөр тутмын амьдралдаа багахан өөрчлөлт оруулаад л үеийнхнээсээ залуухан, үрчлээгүй, гялалзсан арьстай болж чадна. Ингээд хамтдаа Холливуудын алдартай оддын арьсаа арчилдаг нууцаас сонирхуулж байна.

14 цагаас хойш кофе ууж болохгүй

Та хэчнээн кофенд дуртай байлаа ч, үдээс хойш кофе ууж болохгүй. Кофенд агуулагдах кафейн нь арьсыг гундааж, үрчлээс үүсгэх нөхцлийг бий болгодог байна. Харин өглөө, үдээс өмнө кофе уух нь хоол боловсруулах явцыг түргэсгэж, гэдсийг цэвэрлэдэг. Тиймээс кофе уумаар байвал өглөө ууж байгаарай.

Гар нүүрийн алчуураа өдөр бүр соль

Нүүрний арьсан дээрээ үрэвсэл үүсгэхгүй, батга гаргахыг хүсэхгүй байвал өдөр бүр нүүрний алчуураа сольж байгаарай. Мөн алчуураа бусадтай хамт хэрэглэж огт болохгүй. Үүгээр дамжиж төрөл бүрийн нян таны нүүрний арьсанд наалдаж, гэмтээж мэдэх аюултай юм. Мөн дэрний уутаа долоо хоног бүр угааж, цэвэрлэхээ мартуузай.

Мэдрэмтгий арьсанд зөөлөн арчилгаа хэрэгтэй

Холливуудын гоо сайханч хэлэхдээ батгатай, үрэвсэлтэй арьсанд скраб огт хэрэглэж болохгүй хэмээсэн байна. Харин үүний оронд спирт, хөөс агуулаагүй зөөлөн цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэх хэрэгтэй гэж үздэг аж. Эс бөгөөс хүчтэй саван, хөөс нь арьсыг улам бүр үрэвсүүлдэг байна.

Ази бүтээгдэхүүн арьсыг цагааруулна, Европ бүтээгдэхүүн арьсыг чангална

Азид цагаан царайтай охид бүсгүйчүүдийг хамгийн үзэсгэлэнтэйд тооцдог. Тиймдээ ч Ази гоо сайхны бүтээгдэхүүнүүд цагааруулах, чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Харин Европ бүсгүйчүүдийн гол асуудал нь үрчлээс байдаг тул Европ гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсыг чангалж, үрчлээс арилгах үйлчилгээтэй байх аж. Иймд бүсгүй та өөрийн асуудлаа тодорхойлж, бүтээгдэхүүнээ сонгоорой.

Бүтээгдэхүүн хэрэглэх хоорондын хугацаа

Та тос түрхээд л крем түрхээд л шууд хуурай энгэсэг тавьдаг юм биш биз? Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэсэн хооронд нь 5-10 минутын завсарлага авч байх хэрэгтэй аж. Ингэснээр будаг илүү шингэж, таны будалтыг төгс харагдуулахад тусална.

Зовхины тосыг нүүрний тос болгож ашиглах

Зовхины тос нь гүн чийгшүүлж, үрчлээс арилгах үйлчилгээтэй учир үүнийг зөвхөн зовхи гэлтгүй нүүрний арьсандаа түрхэж хэрэглэх боломжтой. Ингэснээр таны арьс илүү гүн чийгшил авч, гэрэлтсэн толигор болно. Үүнээс гадна нүүрний тосыг биеийн тос болгон ашиглаж ч болох юм.

Илүү эрт орондоо орж, амарч байх хэрэгтэй

Та илүү эрт орондоо орж байж, нүүрний арьс сайн амарна. Өдрөөс өдөрт эрт амарч, арьсаа хамгаалаарай.

Нүүрээ 2 шатаар цэвэрлэх

Нүүрээ хоёр үе шатаар цэвэрлэх хэрэгтэй. Эхлээд тосон суурьтай цэвэрлэгч ашиглаж, нүүрээ угаах бол дараа нь энгийн үед хэрэглэдэг бүтээгдэхүүнээ ашиглаж, нүүрээ цэвэрлэнэ. Ингэснээр арьсны тослог тэнцвэржиж, гүн цэвэрлэгдэнэ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!